ШУУРХАЙ
Хэвлэл мэдээллийн Зөвлөмж
2018 оны 1 дүгээр сарын 12
Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон Канад, Монгол, Хятад болон Индонез улсуудад айлчилна
Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон Канад улсын Ванкувер хот, Монгол улсын нийслэл Улаанбаатар, БНХАУ-ын нийслэл Бээжин болон Индонез улсын нийслэл Жакарта хотуудад 1-р сарын 15-наас 25-ны хооронд айлчилж байна.
1-р сарын 15-наас 17-ны хооронд Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Торнтон Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг дагалдан Канадын Ванкувер хотод болох Солонгосын хойг дахь аюулгүй болон тогтвортой байдлын талаарх Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцоно. Уг уулзалтыг Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон болон Канадын Гадаад харилцааны сайд Кристиа Фрилэнд нар хамтран зохион байгуулж буй юм.
1-р сарын 19-нд Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, АНУ болон Монгол улсын Засгийн газар хоорондын 2018 оны зөвлөлдөх уулзалтыг Америкийн талаас даргалан оролцох юм.
Тэрээр 1-р сарын 21-нд Бээжин хотноо хүрэлцэн ирж, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөлтэй Америк, Хятадын хоёр талын болон бүс нутгийн чухал асуудлын талаар ярилцах юм.
Эцэст нь, 1-р сарын 23-нд Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон Ахлах албан тушаалтнуудын уулзалт дээр Индонезийн хамтрагчидтайгаа уулзаж, АНУ-Индонезийн стратегийн түншлэл болон хоёр талын болон бус нутгийн асуудлыг хэлэлцэхээр Жакарта хотыг зорих болно. Мөн тэрээр Индонезийн засгийн газрын албан тушаалтнууд, АСЕАН-ын орнуудын төлөөлөгчид, шашны болон иргэний нийгмийн байгууллагууд, эмэгтэй манлайлагчидтай уулзана. Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Торнтон 1-р сарын 25-нд Жакартагаас АНУ-ыг зорих юм.
# # #