Хэвлэл мэдээллийн Зөвлөмж: Ирэх 5 дугаар сард АНУ-аас Монголд айлчлан тоглолт хийх үлээвэр хөгжмийн рок хамтлаг Абердин онлайн ярилцлага өгнө

ШУУРХАЙ
Хэвлэл мэдээллийн Зөвлөмж
2018 оны 4 дүгээр сарын 9

Ирэх 5 дугаар сард АНУ-аас Монголд айлчлан тоглолт хийх үлээвэр хөгжмийн рок хамтлаг Абердин онлайн ярилцлага өгнө

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын товчоо, Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Америк Хөгжмийг Гадаадад” (American Music Abroad буюу АМА)  хөгжмийн соёлын хөтөлбөрийг Америк-Монголын Залуусын жилийг тохиолдуулан энэ тавдугаар сард хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ жил АМА нь Нью-Йорк хотын эрч хүчтэй үлээвэр хөгжмийн рок хамтлаг болох “Абердин” хамтлагийг Монголд авч ирэх юм. “Абердин” хамтлаг 2019 оны 5 дугаар сарын 21-нээс 28-ны хооронд Улаанбаатар хот болон орон нутагт бие даасан болон Монголын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтууд, уулзалт хэлэлцүүлгүүд, туршлага хуваалцах арга хэмжээнүүдийг явуулна.

Уг үйл явдлыг угтуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд онлайнаар ярилцлага авах боломжийг энэхүү Хэвлэл мэдээллийн Зөвлөмжөөр хүргэж байна. Ярилцлагыг 4-р сарын 15-наас 30-ны хооронд утсаар болон вэб/Скайпаар хийх ба онлайн ярилцлага хийхэд шаардагдах теникийн шийдлийг ЭСЯ хангах боломжтой.

Ярилцлага хийх хүсэлт болон бусад лавлах зүйлсийг ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны paspress@usembassy.mn цахим хаягаар, эсвэл 7007-6045, 7007-6249 дугаарын утсаар хандаж лавлана уу.

Facebook: @ExchangeProgramsAtState; @AmericanMusicAbroad; Facebook.com/usembmongolia;

Instagram: @ExchangeOurWorld; @AmericanMusicAbroad

Twitter: @ECAatState; Twitter.com/usembmongolia;

Website: Amvoices.org/ama; ECA.State.Gov; https://mn.usembassy.gov/embassy/;

 

Ирж буй хамтлагийн тухайд:

Абердин (Нью-Йорк хот) хамтлаг нь саксфонч, ая зохиогч Брайн Плаутц-аар ахлуулсан таван гишүүн бүхий үлээвэр хөгжмийн рок хамтлаг юм.  Тус хамтлаг нь хоёр саксфонч, нэг гитарчин, нэг басс гитарчин ба нэг бөмбөрчинтэй ба очсон газар бүртээ эрч хүчийг түгээж ирсэн билээ. Хамтлагийн ахлагч Брайн Плаутц нь нэр хүнтэй Берклигийн хөгжмийн коллежоос мэргэжлийн зэрэгтэй бөгөөд нийгмийн сүлжээгээр олон нийтэд их хэмжээгээр түгсэн хөгжмийн видео продакшн болох Апартмент Сешинс, мөн Бродвейн жүжигчидийг цуврал концерт хэлбэрээр толилуулдаг Бродвей Сингс продакшнд тус тус оролцож байв. Абердин хамтлагийн динамик содон тоглолтууд нь хамтлагийн басс гитарчин Адам Нилигийн Юүтюб дэх олны хүндэтгэлийг хүлээсэн хөгжмийн онол ба сургалтын сувагт орсон байдаг. Тэрээр өөрийн сувгаараа дамжуулан цахим орчин дах хөгжмийн соёл, орчин үеийн хөгжмийн боловсрол ба түүний хөгжил зэрэг сэдвүүдээр гүнзгийрүүлсэн мэдээлэл өгдөг. Ийнхүү тус хамтлаг нь Юүтюб болон орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дэлхийн хэмжээнд өөрсдийн уран бүтээлээ хүргэдэг болсон.  Дээр дурьдсан Берклигийн хөгжмийн коллежоос мөн хамтлагийн бөмбөрчин Себастьян “Си-басс” Черибога эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд Вили Нелсон, Франк Фостер, Хилари Жейн гэх мэт алдартнуудтай Карнеги-холл, Кеннеди-центр, Жордан-холл гэх мэт нэр хүнд бүхий томоохон тайзнаа тоглолт хийж байсан туршлагатай. Аарон Коплендийн нэрэмжит хөгжмийн сургуулиас Жазз судлал чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан чөлөөт уран бүтээлч, цахилгаан гитарчин, продюсер Ви Жей Браун бол рок, жазз хөгжмийн домог болсон бүтээлүүд, мөн өнөө үеийн Нью-Йорк дахь залуу уран бүтээлчдийн өнгө аясыг агуулсан хөгжимчин юм.  Харин тенор болон баритон саксфонч Жаред Ий нь АНУ-ын том хэмжээний амьд хөгжмийн Хардли Стриктли Блюграсс, Саут бай Саутуэст зэрэг фестифалуудад оролцож байсан уран бүтээлч юм. Жаредийн хувьд Кенни Логгинс, Боб Минтцер, Луйс Конте зэрэг уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн тайзнаа тоглолт хийж байсан нэгэн билээ.

Тэдний уран бүтээлийг дараах холбоосоор хүлээн авна уу: https://www.youtube.com/watch?v=8XpU2JNL7Ls

 

Америк Хөгжмийг Гадаадад (American Music Abroad буюу AMA) хөтөлбөрийн тухай:

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын товчоо нь Америк Дуу Хоолойн Нийгэмлэгтэй хамтран “Америк Хөгжмийг Гадаадад” (AMA) хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн улс орны үзэгч олонд хүрч ажиллахыг зорьдог билээ. AMA хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент санхүүжүүлж, Америк Дуу Хоолойн Нийгэмлэг ашгийн бус байгууллага үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулдаг.Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2017 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд, энэ жил гурав дахь удаагаа ирэх тав дугаар сард зохион байгуулагдахаар бэлтгэл ажил явагдаж байна.  Уг солилцооны хөтөлбөр нь урлаг уран сайхан, дуу хөгжмөөр дамжуулан АНУ-ын эерэг имижийг дэлхийд сурталчлан таниулж, олон орны хүмүүст Америк уран бүтээлчидтэй шууд харилцах боломж олгодгоороо онцлог юм. AMA хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Америк амьд хөгжмийн тоглолтыг тэр болгон үзэх боломж, хүртээмжээр хангагдаад байдаггүй хүүхэд залуучууд болон эмзэг бүлгийн үзэгч олонд анхаарлаа хандуулдаг. Хамтлаг, чуулгын уран бүтээлчид нь нийтэд зориулсан үнэ төлбөргүй концерт, тухайн улс орны хөгжимчидтэй хамтарсан тоглолт, лекц, үзүүлэх тоглолт, сургалт болон төрөл бүрийн оюутан сурагч, үзэгч олныг оролцуулсан амьд хөгжмийн зохиомж тоглолтыг (jam session) зохион байгуулдаг. AMA хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент санхүүжүүлж, Американ войсес холбоо – ашгийн бус нийгэмлэг – үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг.

# # #

 

Монголын хөгжимчид, уран бүтээлчид Абердин хамтлагтай хамтран ажиллах боломжтой бөгөөд холбогдох мэдээллийг эндээс: https://mn.usembassy.gov/ama-2019-mn/