Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээний цуврал арга хэмжээний томоохон хэсэг болох АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг Монгол Улсад энэ оны 6-р сарын 26-наас 7-р сарын 2-ны хооронд Улаанбаатар болон Дархан хотуудад тоглох гэж байна. Уг жазз хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй аялах бөгөөд Япон улсад байрладагаар нь Япон дахь АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг гэдэг бөгөөд эдний хувьд Монгол улсад анх удаа зочилж байна. Элчин сайдын яамны шугамаар өмнө нь 2009 онд АНУ-ын Цэргийн Үлээвэр хөгжмийн хамтлаг ирж байв.
АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлагийн эхний тоглолтыг Ц. Намсрайжамын нэрэмжит Монгол Улсын Филармонид Баян Монгол чуулгын Big Band, дуучин H. Наранбаатар (Наагий), Ц. Хулан нарын хамтаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Бүх тоглолтууд олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй явагддаг шүү.
Аялан тоглолтын хуваарь:
Хэзээ: 6-р сарын 26-ны Ням гаригийн 18:00 цагаас
Хаана: Монгол Улсын Филармонид (Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/qSqv5XN2PPMRPtZy7)
Хэзээ: 6-р сарын 28-ны Мягмар гаригийн 18:00 цагаас
Хаана: Дархан хотын “Залуучууд театр”-т
Хэзээ: 6-р сарын 30-ны Пүрэв гаригийн 18:00 цагаас
Хаана: Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд
Хэзээ: 7-р сарын 02-ны Бямба гаригийн 18:00 цагаас
Хаана: Мишээл цэцэрлэгт хүрээлэнд
#AmericanDays2022 болон #USMongolia35 хаштагийг ашиглан 35 жилийн ойн хүрээнд явагдах бүхий л хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай!
АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс ойн баярын хүрээнд 6-р сарын 15-наас хойш Америкийн баримтат кино өдрүүд 6-р сарын 15-наас 19-нд, Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь – Аиша Бөү Монголд арга хэмжээ 6-р сарын 15-наас 16-нд, Нээлттэй хаалганы өдрүүд арга хэмжээг 6-р сарын 20-ноос 24-ний хооронд зохион байгуулаад явж байна.
###