Монголын энтрэпрэнеур Дэлхийн энтрепренершип дээд хэмжээний уулзалтад оролцлоо

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Кенийн Найроби хотод 2015 оны 7-р сарын 25-26-ны зохион байгуулагдсан Дэлхийн энтрепренершип дээд хэмжээний уулзалтад Монголын энтрепренерчинийг илгээлээ. О.Амартүвшинг нь боловсролын сайт SAYAN.mn-ыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Монгол дахь Mercy Corps-ын хөтөлбөрийн ажилтан.

Түүний Дэлхийн энтрепренершип дээд хэмжээний уулзалт 2015-д оролцоод ирсэн сэтгэгдлээсээ хуваалцсан бичлэгийг энд үзнэ үү:

Дэлхийн энтрепренершип дээд хэмжээний уулзалт нь 2015 онд зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан ба уулзалт бизнесийн гараагаа эхэлж байгаа энтрепренерчидаас аваад засгийн газрын албан тушаалтнууд хамарсан томоохон арга хэмжээ юм. Энэхүү уулзалт нь мөн АНУ-ын Засгийн газрын дэлхий дахины энтрепренершипийг дэмжих амлалтын биелэлт мөн бөгөөд Турк, Арабын Нэгдсэн Эмират, Малайз, Мароккогийн Засгийн газруудаас хамтран зохион байгуулж байсан.