Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн төслийн баг АНУ-д зочилж байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд, Улсын их хурлын гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн (ХБИ) эрхийн төлөөх байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-д хоёр долоо хоногийн туршид ХБИ-ийн эрхийг хамгаалах хууль тогтоомжууд, захиргааны бүтцийг судалж байна. Энэхүү хоёр талын Мэргэжлийн солилцооны хөтөлбөр нь төлөөлөгчдөд АНУ-ын Засгийн газрын агентлагууд, ХБИ-ийн эрхийн төлөөх хөдөлгөөнөөс суралцаж, туршлагаас судлах боломжийг олгох юм.

Төлөөлөгчид 2 дугаар сарын 22-27-ны хооронд АНУ-ын Вашингтон ДС хотод ХБИ-ийн эрхийн дэмжигчид, ХБИ-ийн эрхийн онцгой зөвлөх Жуди Хьюманн болон АНУ-ын Хууль зүйн яамны ХБИ-ийн эрхийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга асан, АНУ-ын ХБИ-ийн хуулийн боловсруулалтад томоохон хувь нэмэр оруулагч Жон Уодач нартай уулзаж АНУ-ын ХБИ-ийн хуулийн талаар хэлэлцэнэ. Төлөөлөгчид тус хуулийн төслийн боловсруулалтаас аваад нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах боломж, улсын сургуулиудад хүртээмжтэй боловсролыг дэмжих, ажлын байранд тэгш байдлыг хэрэгжүүлэхээс аваад тус хуулийн бүх л шатны хэрэгжилтийн тухайн дэлгэрэнгүй мэдээлэл авна.

Айлчлалаа үргэлжлүүлэн төлөөлөгчид 3 дугаар сарын 1-7-ны хооронд Сан Франциско хотод зочилж Бэй Эриа дахь хуулийн хэрэгжилттэй танилцаж, төрийн бус байгууллага, их дээд сургууль, нутгийн захиргааны төлөөлөгчидтэй уулзана. Мөн өдрүүдэд Эд Робертсын сургууль, Сан Франциско хотын захиргааны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн хэлтэс, Сан Франциско болон Беркли дэх … төвүүд болон ХБИ эрхийн болон боловсролын хамгаалах сангаар зочилно.

Энэхүү арга хэмжээ нь 2014 оны 11 дүгээр сард Жон Уодачын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн төлөвлөлт, төсөл боловсруулалтад туслалцаа үзүүлэх үүднээс Монгол Улсад хийсэн айлчлалаар эхэлсэн хөтөлбөрийн хоёр дахь шат юм. Мөн оны 9 дүгээр сард ХБИ-ийн эрхийн тусгай зөвлөх Хьюман Улаанбаатар хотод айлчлан засгийг газрын болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй Монгол Улс дахь ХБИ-ийн асуудлаар хэд хэдэн уулзалт, зөвлөгөөн хийсэн. Эдгээр цуврал солилцооны хөтөлбөрүүд нь АНУ-ын ХБИ-ийн хуулийн 25 жилийн ойтой давхцан хэрэгжиж байгаа ба үүгээрээ АНУ-ын ХБИ-ийн оролцоог эх орондоо төдийгүй гадаад улсад дэмжсээр ирсэн зорилтыг дахин баталж байна.

Энэ болон бусад АНУ-ын Төрийн департаментын Мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг твиттэр дээр @ProFellows хаягаар болон #ProFellows тагаар хүлээн авна уу. Мөн хэвлэлтэй холбоотой мэдээллийг ECA-Press@state.gov хаягаар холбогдон лавлана уу.