Баабар Монголын ардчиллын тухай

Ноён Баабар Хүндэт зочин хөтөлбөрийн үеэр.
Ноён Баабар Хүндэт зочин хөтөлбөрийн үеэр.

Америкт төгсөгч монголчуудын “Хөгжлийн Элч” (ХЭ) холбооноос “Хүндэт зочин” хөтөлбөрийнхөө энэ оны анхны дугаарыг 1 сарын 22-нд Хөх тэнгэр цамхгийн Даймонд тэнхимд зохион байгууллаа.

Илтгэгчээр нийтлэлч, улс төрийн шинжээч ноён Баабар оролцож Монголын ардчилал, эдийн засгийн одоогийн байдал, Монголын ирээдүй зэрэг залуусын сонирхсон асуултуудад хариулт өгч, өөрийн бодол, туршлагаасаа хуваалцсан.

Асуулт хариултын хэлбэрээр явагдсан тус ярианд Хөгжлийн элч холбоо, Монголын залуу удирдагчид хөтөлбөр, Зориг сангийн Залуу удирдагчид хөтөлбөр, Монголын урлагийн зөвлөлийн Залуу удирдагчид хөтөлбөр, Монгол дахь Америкийн худалдааны танхимын Залуу мэргэжилтэн клубийн 300 орчим төгсөгчид оролцсон.

Хүндэт зочин хөтөлбөр бол Төгсөгчдийн холбооны Төгсөгчдийн хамтын инновацийн сангийн санхүүжилтээр хийгдэж буй есөн сар үргэлжлэх цуврал илтгэлийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь ардчилал болон хүний эрх, бизнес болон CSR буюу (аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлага), байгаль орчин ба шинжлэх ухаан гэсэн сэдвүүд дээр голчлон анхаарлаа төвлөрүүлнэ. Сэдэв тус бүрд гурван зочныг урьж оролцуулна.

Тус хөтөлбөр нь төгсөгчдийг нөлөө бүхий удирдагчид, хувь хүмүүстэй дээрх чухал сэдвүүдээр хамтарсан хэлэлцүүлэг хийх замаар үзэл санаа, урам зоригийг бий болгон төлөвшүүлэх нийтлэг платформ бүтээх зорилготой юм.