
АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сан, АНУ дахь Монголын урлагийн зөвлөлөөс музейн сан хөмрөгийг хамгаалах зориулалтын материалыг импортоор авчран Монголын музейд хандивлах, гадаадын мэргэжилтнүүдийг урьж үзмэрийн хадгалалт хамгаалалтын олон улсын шилдэг туршлагаас суралцах зорилгоор 2014 онд Монголын урлагийн зөвлөлөөс санаачилсан төслийг ивээн тэтгэлээ.
Төслийн хүрээнд АНУ-ын Сиатл хотын “Бюрк” байгалийн түүх, соёлын музейн мэргэжилтнүүд 2015 оны 9 дүгээр сарын 7-11-нд “Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт” сэдэвт сургалтыг улсын ба орон нутгийн 30 гаруй музейн сан хөмрөгч ажилтнуудад зориулан Архангай аймгийн музей ба Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд явуулж байна.

2015 оны 9-р сарын 10-нд буюу сургалтын нээлт дээр АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны ажилтан Ричард Робертс нээлтийн үг хэллээ. Тус төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын урлагийн зөвлөлийн 11-319015 and artscouncil.mn хаягаар холбогдож лавлана уу.