Мэдээ мэдээлэл, арга хэмжээ

АНУ-Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн мэнд дэвшүүлье

Энэ жил АНУ-Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтсоны 28 жилийн ой тохиож байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц болон Монгол улсаас  НҮБ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Г.Нямдоо нар Төрийн департаментын “Treaty” өрөөнд гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа албан ёсоор үүсч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 2012 онд АНУ-ын Элчин сайдын яамнаас дипломат харилцаа тогтоосны  25 жилийн ой г өргөн дэлгэр тэмдэглэн ...
Цааш унших»

Олон нийттэй харилцах албаны дарга Аксесс хөтөлбөрийн сурагчидтай уулзлаа. Аксесс хөтөлбөрийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

1 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот дахь хоёр Аксесс хөтөлбөрийн сурагчид хамтарсан спорт арга хэмжээг Тэмүжин спорт комплекс дээр зохион байгууллаа. Эрэгтэйчүүдийн дөрвөн болон эмэгтэйчүүдийн дөрвөн багууд хоорондоо сансан бөмбөгөөр найрсаг тэмцээн зохион байгуулсан ба тэмцээнээр шилдэг баг, шилдэг тоглогчоо шалгаруулжээ. 1 сарын 22-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны (ОНХА) дарга ...
Цааш унших»

Баабар Монголын ардчиллын тухай

Америкт төгсөгч монголчуудын “Хөгжлийн Элч” (ХЭ) холбооноос “Хүндэт зочин” хөтөлбөрийнхөө энэ оны анхны дугаарыг 1 сарын 22-нд Хөх тэнгэр цамхгийн Даймонд тэнхимд зохион байгууллаа. Илтгэгчээр нийтлэлч, улс төрийн шинжээч ноён Баабар оролцож Монголын ардчилал, эдийн засгийн одоогийн байдал, Монголын ирээдүй зэрэг залуусын сонирхсон асуултуудад хариулт өгч, өөрийн бодол, туршлагаасаа хуваалцсан. Асуулт хариултын хэлбэрээр явагдсан тус ...
Цааш унших»

Дипломат албаны институтийн бүсийн сургалт хариуцсан дарга Апичай Шиппэр Монгол Улсад айлчиллаа

Дипломат албаны институтийн Ази бүсийн сургалт хариуцсан дарга Апичай Шиппэр энэ сарын 7-нд Монгол Улсад айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Дк.Шиппэр их дээд сургуулиудын удирдлага, багш нартай уулзаж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны болон Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутнуудтай яриа хийсэн. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Элчин сайд Х.Бэхбат нартай Гадаад Хэргийн Яам (ГХЯ) дээр уулзалт хийж, ГХЯ-ны Дипломат сургалтын ...
Цааш унших»

“Access” хөтөлбөрийн сурагчид ТҮК-ийн ажилчдад урам зориг өглөө

Монгол дахь Америкийн их сургуулийн “Access” бичил тэтгэлэлт хөтөлбөрийн сурагчид Улаанбаатар хотоо цэвэр байлгахаар өвлийн хүйтэнд өдөр бүр ажилладаг ТҮК-ийн зарим ажилчдад урам зориг өглөө. 12-р сарын 25ны өдөр хотын төвд Банкок ресторанаас хандивласан халуун хоол, цайг ажилчддад өгч мөн сурагчид “Christmas Carol” дууг англи хэл дээр дуулж, өөрсдийн хийсэн баярын мэндчилгээг гардуулсан юм. Америкийн ...
Цааш унших»