2015 оны 5-р сард WaSH Action байгууллагын усны мэргэжилтэн Н.Жавзансүрэн АНУ-д Төрийн Департаментын Мэргэжлийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дадлага хийгээд ирлээ. Тэрээр Нью Йорк хотноо байх нэг сарын хугацаандаа Waterkeeper холбооноос гол мөрнийг цэвэр тунгалаг байдлыг хангах чиглэлээр зохион байгуулдаг Riverkeeper Sweep үйл ажиллагаанд оролцсон ба АНУ-д хуримтлуулсан туршлагадаа үндэслэн тэрбээр Туул голын Waterkeeper байгууллагыг байгуулсан ... Цааш унших»
Амарбаясгалант хийдэд боловсрол, соёлын айлчлал хийлээ
2015 оны 8-р сарын 21-23-ны хооронд АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооны Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн хатагтай Виктория Августин Амарбаясгалант хийд дээр АНУ-ын Засгийн газрын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн (AFCP) 500,000 ам. долларын тусламжаар хэрэгжиж буй төслийн явцтай танилцаад ирлээ. Амарбаясгалант хийд нь Монголын түүх, соёлын өвийн нэгэн чухал хэсэг мөн. ... Цааш унших»
Trivia Night: Виктория Августин Фулбрайтын Англи хэлний туслах багш нарын хамтаар
2015 оны 8-р сарын 20-нд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төв дээр АНУ-ын Төрийн албаны Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Зүүн Ази болон Номхон далайн бүсийн Фулбрайт хөтөлбөр хариуцсан хатагтай Виктория Августин, Фулбрайтын Англи хэлний туслах багш нарын хамтаар (ETA) АНУ-ын тухай Trivia Night-ийг зохион байгууллаа. Нийт 50 гаруй оролцогчид 5 багт хуваагдан Америкийн ... Цааш унших»
Монгол дахь АНУ-ын Засгийн газрын хөтөлбөрийг танилцуулах хамтарсан айлчлалыг Хэнтий аймагт хийлээ
Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас (ЭСЯ) хөдөө орон нутагт соёл, боловсролын хөтөлбөрүүд танилцуулах, боловсрол, иргэний нийгмийн байгууллагууд, аймгийн удирдлагуудтай уулзах аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ сарын 17-19-нд ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны (ОНХА) ажилчид, Консулын хэлтсийн ажилчдын хамт Хэнтий аймгийн Чингис хотод айлчлал хийлээ. Тус хоёр хэлтсийн төлөөлөгчид орон нутгийн засаг захиргааны ... Цааш унших»
Фулбрайт А-Я: Вашингтоноос ирсэн мэргэжилтэнтэй уулзаарай
2015 оны 8-р сарын 13-нд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төв дээр АНУ-ын Төрийн албаны Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Зүүн Ази болон Номхон далайн бүсийн Фулбрайт хөтөлбөр хариуцсан хатагтай Виктория Августин АНУ-ын Төрийн департаментаас эрхлэн явуулдаг Фулбрайт хөтөлбөрүүдийн тухай нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй яриа хийлээ. Виктория Августин хөтлөн явуулах ба тэрээр Зүүн Азийн ... Цааш унших»