АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл 2015 оны 4 сарын 20-22-ны хооронд АНУ-ын Вашингтон ДС хотноо зохион байгуулагдаж байгаа Хойд Америк – Монголын бизнесийн зөвлөлийн (ХАМБЗ) 25 жилийн ойн чуулга уулзалт болон Хөрөнгө оруулагчдын форум дээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар үг хэлнэ. Мөн Монгол Улсад АНУ-аас сууж байсан дөрвөн элчин сайдууд ... Цааш унших»
“Мөсний мөрөөр” баримтат киног Монгол хэл дээр хүргэнэ
АНУ- ын Элчин сайдын яам Монголын цэнгэг усны хүрээлэнтэй хамтран 2015 оны 4 сарын 22- ны 16:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Нийслэлийн нийтийн номын санд байрлах Америкийн соёл мэдээллийн төв д Жэфф Орловскийн найруулсан “Мөсний мөрөөр” баримтат киног монгол хэл дээр толилуулан үзүүлэх гэж байна. Уг кинонд фото зурагчин Жеймс Балог болон түүний багийнхан нүүрстөрөгчөөс хамааралтай болсон дэлхийн уур амьсгалын ... Цааш унших»
Америкийн төв дээр явагдаж буй “Старт-ап хэрхэн эхлүүлэх талаар суралцъя” энтрэпрэнеуршип ННОХ-ын группд нэгдээрэй
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төв дээр энтрэпрэнеуршипийн тухай ННОХ буюу Нийтэд нээлттэй онлайн хичээлийн танилцуулга боллоо. Энх-тайвны корпусын сайн дурын ажилтан ноён Марк Дворакаар удирдуулсан групп нь долоо хоног болгоны Пүрэв гарагт Америкийн төв дээр цуглаж Udacity-гээс явуулж буй “Старт-ап хэрхэн эхлүүлэх талаар суралцъя” ННОХ-ыг хамтран судлах болно. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт н. ... Цааш унших»
Ховд аймагт АНУ-ын Төрийн департаментын тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүд, ЭСЯ-ны төслийн хөтөлбөрүүдийг танилцууллаа
2015 оны 4 сарын 8-нд ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны (ОНХА) дэд дарга Кристин Яарнг Ховд аймгийн нийтийн номын сан дээр АНУ-ын ЭСЯ-аас хэрэгжүүлдэг тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийг нийтэд танилцуулан нээлттэй яриа хийлээ. Үүнд Фулбрайтын Гадаад оюутны хөтөлбөр , Хюберт Хамфригийн Тэтгэлэгт Хөтөлбөр , UGRAD-Баклавр Оюутнуудад Зориулсан Солилцооны Хөтөлбөр , SUSI-нууд зэрэг боловсролын хөтөлбөрүүдийн танилцуулж, ЭСЯ-аас явуулдаг төсөл хөтөлбөрүүд ийн талаарх мэдээллийг мөн өгсөн. Тус айлчлалаараа ОНХА-ны дэд дарга мөн нутгийн захиргааны болон Ховдын ... Цааш унших»
Газрын доорхи усны загварчлалын сургалт боллоо
Америкийн Нэгдсэн Улсын Цэргийн инженерийн корпусаас 3 сарын 30-аас 4 сарын 2-ны хооронд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай (БОНХАЖЯ) хамтран Газрын доорх усны загварчлалын сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монголд дөрвөн жил сургалт явуулах хугацаанд энэ жилийн сургалт нь онцгой ач холбогдолтой болж өнгөрсөн бөгөөд энэ нь оролцогчдын идэвх санаачлаг, мэдлэг мэдээлэл сайтай ... Цааш унших»