Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ

banner

АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол) “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг санаачлан, хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү 2 өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой. “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаа нь Америкийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй.

2014 онд үзэсгэлэн худалдаанд оролцсон 50 гаруй компани, мянга мянган хэрэглэгчдийн хүсэлтээр энэ жилийн “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаанд илүү олон компанийг оролцуулж, үзэсгэлэнгийн хүрээг тэлж байгаадаа баяртай байна.

Үзэсгэлэнд оролцсоноор дараах ховор боломжууд нээлттэй:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн төлөөлөгчдөд хүргэх, борлуулах
  • Байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, олон нийтэд хүргэх
  • Шинэ бизнесийн боломж, түнш олох
  • Үзэсгэлэн худалдааны хөтөлбөрт нэгдэн компанийн үйл ажиллагааг ирэх зочдод танилцуулах, өөрийн компанийн нэрэмжит хөтөлбөр зохиох

Оролцогчдын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлнэ үү.
Бүртгэл 2015.09.1-ний өдөр дуусна.

Нэмэлт мэдээлэл болон бүртгэлийн хуудсыг www.amcham.mn вэб сайт, nomin@amcham.mn и-мэйл мөн 9409-8207, 7000-3437 утсаар холбогдож авна уу.