2015 онд АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн талаар гаргасан дүгнэлт

Монгол Улс 2015 онд Монгол Улс хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах талаар боломжийн ахиц гаргасан байна. Тус улсын Засгийн Газар хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын 41 улсын байцаагч шинээр ажилд авч, хүний наймааны хохирогчид, үүний дотор хохирогч хүүхдүүдийг нягтлан илрүүлэхэд туслах эрсдлийн үнэлгээний хяналтын хуудас боловсруулжээ. Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх Үндэсний Зохицуулах Зөвлөлийн гишүүд жилийн туршид идэвхигүй байсныхаа дараа Хүүхдийн Хөдөлмөрийн Тэвчишгүй Хэлбэрүүдийг Устгах Үндэсний Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагаагаа сэргээсэн. Түүнчлэн, Засгийн Газраас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгтэй холбогдох тоо баримтыг цуглуулсан байна. Гэсэн хэдий ч Монгол Улсад хүүхдүүд мал маллах зэргээр хүүхдийн хөдөлмөр эрхэлж, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд болох арилжааны зорилготой, зарим тохиолдолд хүний наймааны золиос болж бэлгийн мөлжлөгт өртөж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч нарт зориулсан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх хууль тогтоомжийн сургалт дутмаг; хөдөлмөр эрхэлж буй нь тогтоогдсон хүүхдүүдэд үр дүнтэйгээр туслахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлт хариуцсан эрх бүхий байгууллагууд ба нийгмийн халамж үйлчилгээний байгууллагуудын хооронд мэдээлэл, үйлчилгээ дамжуулах мехнанизм байхгүй байна. Түүнчлэн холбогдох салбаруудад хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нийгмийн хөтөлбөрүүд Засгийн Газарт байхгүй байна.

Энэхүү тайлан үндэслэн Монгол дахь хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүдийг устгах хүчин чармайлтыг эрчимжүүлэхэд дараах арга хэмжээнүүдийг санал болгож байна. Үүнд:

Хамрах хүрээ

Санал болгож буй арга хэмжээ

Төлөвлөсөн хугацаа

Хууль тогтоомжийн чиглэлээр

Хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон хууль тогтоомжид бүх хүүхдийг, ялангуяа гэрээгүй ажиллаж буй хүүхдүүдийг хамруулах

2009-2015

18 насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан аливаа материал хэрэглэх, худалдан авах, түүнчлэн тэдэнд садар самуун кино, тоглолтонд оролцох санал тавихыг хатуу хориглож холбогдох бүх хуулиудад тодорхой, дэлгэрэнгүй заах.

2014-2015

Бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр хийлгэх зорилгоор хүүхдийг дамнан худалдахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцон холбогдох хуулиар хориглох.

2015

Хууль сахиулахын чиглэлээр

Хөдөлмөрийн зах зээлийг бүрэн зохистой хамрах үүднээс хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүдтэй холбогдсон хууль тогтоомжуудыг сахиулах чиг үүрэг бүхий улсын байцаагч, мѳрдѳн байцаагчдын тоог нэмэгдүүлэх.

2014-2015

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчдад зориулсан хүүхдийн хөдөлмөрийн талаарх сургалтыг системтэй зохион байгуулж, шинэчилсэн сургалтанд улсын байцаагчдыг хамруулж байх.

2015

Хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын стандартуудыг ялангуяа хөдөө орон нутгийн хэмжээнд мөрдөн сахиулах.

2013-2015

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас гэнэтийн шалгалт хийхийг бататгах замаар хяналтын системийг бэхжүүлэх.

2013-2015

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон санал гомдлыг хүлээн авах механизмыг бий болгох.

2015

Хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй нь тогтоогдсон хүүхдүүдэд зохистой туслалцаа үзүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлт хариуцсан эрх бүхий байгууллагууд ба нийгмийн халамж үйлчилгээний байгууллагуудын хооронд мэдээлэл, үйлчилгээ дамжуулах мехнанизм бий болгох. 2014-2015
Хүүхдийн хөдөлмөртэй холбогдсон хэрэг, зөрчлүүдийг шуурхай мөрдөн шалгаж, хуулийн холбогдох зүйл ангиар яллаж байх, гэмт этгээдүүдийг шүүж байх 2011-2015
Явуулсан хяналт шалгалт болон хүүхдийн хөдөлмөртэй холбоотойгоор илрүүлсэн зөрчлийн тоо, хүүхдийн хөдөлмөртэй холбогдсон зөрчлүүдэд ноогдуулсан торгууль, тэдгээрийг төлсөн байдлыг олон нийтэд нээлттэй болгох. 2015

Төрийн бодлогын чиглэлээр

Хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, устгах стратегиудыг Үндэсний хөгжлийн стратеги ба Монгол Улсын боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгах.

2011-2015

Нийгмийн хөтөлбөрийн чиглэлээр

Гудамжинд хөдөлмөр эрхэлж байсан хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, хоргодох байраар хангаж байсан хөтөлбөрүүдийг сэргээх.

2014-2015

Холбогдох салбарууд дахь хүүхдийн хөдөлмөр, ялангуяа мал маллаж буй хүүхдүүдийн асуудлыг шийдэх хөтөлбөрүүдийг уялдаатай, системтэй болгох.

2012-2014