Цахим OneBeat 2023 зарлагдлаа!

OneBeat нь жил бүр зарлагддаг АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны санаачилга бөгөөд Нью-Йоркт төвтэй Bang On a Can хөгжмийн ТББ-ын харьяа Found Sound Nation-аас зохион байгуулдаг олон улсын хөгжмийн урлагийн солилцооны хөтөлбөр юм.

Анх 2012 оноос хэрэгжиж эхэлсэн OneBeat нь өнөөдөр 21-р зууны хөгжмийн урлагийн олон улсын залуу манлайлагчид цугладаг хөтөлбөр болоод байна. Сүүлийн жилүүдэд нүүрлээд буй цар тахлын улмаас энэхүү хөтөлбөр маань цахим хэлбэрт шилжээд байгаа билээ.

2023 оны Цахим OneBeat хөтөлбөр, 7-р сарын 10-аас 9-р сарын 4-ний хооронд найман-долоо-хоног үргэлжилэх бөгөөд нийт 50 орноос 19-35 насны өндөр ур чадвартай 20 уран бүтээлчдийг сонгон шалгаруулана.

Энэхүү хөтөлбөрт шалгарсан уран бүтээлчид дэлхийн бусад орны уран бүтээлчидтэй холбогдож, хамтран ажиллах юм. Тодруулбал, цахим орчинд уран бүтээлээ туурвиж, өөрсдийн ансамблийг бүрдүүлэн, хэрхэн продюсерлэж, тоглолт хийж, уран бүтээлийн төрөл жанраа тэлэх талаар, цахим мастеркласс, мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хамрагдах боломжтой. Оролцогчид мөн нийгэм, олон нийт рүү чиглэсэн төсөл хөтөлбөр удирдан зохион байгуулах тал дээр суралцаж, туршлага хуримтлуулах болно. Хөтөлбөрийн зүгээс дижитал медиа, технологи ашиглан, урлаг соёлын салбарыг дэмжих тал дээр түлхүү анхаарах болно.

Сонгогдсон оролцогчдод $1,500-ын урамшуулал олгох ба цахим хөтөлбөрт оролцоход шаардагдах дуу авианы болоод интернет, харилцаа холбооны хэрэгцээг хангаж өгнө.

Доорх дурдсан чадвар туршлагатай уран бүтээлчдийг энэхүү хөтөлбөрт өргөдлөө хүргүүлэхийг урьж байна:

  • Нас: Хөтөлбөрт оролцох хугацаандаа 19-35 настай байх
  • Англи хэлний чадвар: IELTS, TOEFL-ийн оноо шаардлагагүй. Бичгээр болон харилцан яриагаар өөрийгөө илэрхийлж чадахуйц төвшний чадвартай байхад хангалттай. Хөтөлбөрийн өргөдөл, ярилцлага болон бүхий л арга хэмжээ англи хэл дээр явагдана.
  • Хөгжмийн өндөр ур чадвартай, инноваци/шинийг санаачлагч сэтгэлгээтэй: өөрийн эзэмшсэн хөгжмийн зэмсгээ эсвэл технологио ашиглан зохиол бичих, импровизаци хийх, тоглолт хийх өндөр ур чадвартай байх
  • Нийгмийн идэвх оролцоотой: хөгжмийн урлагаар дамжуулан нийгэмдээ хэрэгтэй санал, санаачилгуудад оролцож байсан, эсвэл өөрийн мэдлэг, ур чадвараа олон нийтийн хөгжмийн боловсролд зориулж байсан туршлагатай
  • Хамтын ажиллагааг эрхэмлэдэг: өөр улсаас гарал үүсэлтэй уран бүтээлчидтэй хүндэтгэлтэй бөгөөд нээлттэй, бүтээлч байдлаар хамтран ажиллах чин хүсэл сонирхолтой

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2023 оны 2-р сарын 24 хүртэл https://onebeatvirtual2023.fsn-apply.org/ хаягаар бүртгүүлнэ үү.

Шалгаруулалтын хариу: 2022 оны 5-р сарын сүүлээр хөтөлбөрийн оролцогчдыг зарлана.

Хөтөлбөрт хамрагдах боломжтой орнууд: Албани, Алжир, Бангладеш, Беларусь, Боливи, Босни Герцеговина, Бразил, Камбож, Хятад, Колумб, Куба, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Эквадор, Египет, Гондурас, Энэтхэг, Индонез, Ирак, Иордан, Казахстан, Кени, Косово, Киргизстан, Ливан, Малайз, Мексик, Монгол, Монтенегро, Марокко, Балба, Нигер, Нигери, Пакистан, Палестины нутаг дэвсгэр, Филиппин, Польш, Орос, Сенегал, Серби, Өмнөд Африк, Шри Ланка, Судан, Тайван, Тажикстан, Тунис, Турк, Украин , АНУ, Узбекистан, Венесуэл