2016 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 2-ны өдрүүдэд Монгол улсын УИХ-ын гишүүдийн төлөөлөгчид Open World хөтөлбөрөөр АНУ-ыг зориод ирсэн. Төрийн удирдагчдыг хамруулсан тус хөтөлбөрийн гол зорилго нь АНУ бодлогын талаар суралцах, түншүүдтэйгээ уулзах, мэргэжлийн харилцаа тогтоох байсан.
Хөтөлбөрийг Вашингтон ДС дэх Open World Leadership төв Хавай дахь Open World Leadership төв болон Номхон далайн болон Азийн хариуцсан зөвлөлтэй (PAAC) хамтран Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
Төлөөлөгчид Вашингтон ДС хотноо хөтөлбөрөө эхлүүлж АНУ-ын Конгрессийн гишүүдтэй уулзаж, АНУ-ын үндэсний болон гадаад бодлогын асуудлаарх хэлэлцүүлэгт оролцож, Конгрессийн бүтэц, журамтай танилцсан. Тус хот дахь хөтөлбөрийн онцлох хэсэг нь Төсвийн дэд хорооны хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри удирдан Төрийн департаментын төсвийг хэлэлцэхэд ажиглагчаар оролцсон явдал байлаа.
Хөтөлбөр Хавайн Хонолулуд үргэлжилж төлөөлөгчид нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилчидтай уулзаж, орон нутгийн засаг захиргаа, улс төр, эдийн засаг болон соёлтой танилцсан.
Open World хөтөлбөр нь оролцогчдод АНУ-ын хууль эрх зүйн тогтолцоотой танилцах боломжийг олгохоос гадна хоёр оронд тулгараад буй байгаль орчин, агаарын бохирдол, сэргээгдэх эрчим хүчний зэрэг нийтлэг асуудлуудаар туршлага хуваалцах боломжийг бий болгосон юм.
Open World хөтөлбөрийн талаарх мэдээллийг www.openworld.gov сайтаас авна уу.