ЭСЯ-ны Дэд тэргүүн Мэйтью Фэрэнс

Official portrait of DCM Matthew Ference

Мэйтью Фэрэнс
Дэд тэргүүн
Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам

Мэйтью Фэрэнс 2022 оны 8-р сараас Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүнээр томилогдон ажиллаж байна. Монголд ирэхээсээ өмнө тэрээр Карачид Ерөнхий консулын орлогч, үүнээс өмнө Хошимин, Вьентьян, Эрбил дахь ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, мөн Багдад дахь ЭСЯ болон Карбала мужийн сэргээн босгох багт улс төрийн ажилтан, Сөүл, Бангкок дахь ЭСЯ-нд консулын ажилтан зэрэг албан тушаалд ажиллаж байжээ. Түүний хувьд өмнө нь Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхлэх товчоонд ажилласан туршлагатай.

Мэйтью ахлах сургуулиа төгсөөд цэргийн алба хаасныхаа дараа Сан Франциско мужийн их сургуулиас бакалаврын зэрэг, Лондоны их сургуулийн Дорно ба Африк судлалын сургуулиас магистрийн зэрэг тус тус хүртжээ. Тэрээр өргөн уудам Аляска мужид төрж өссөн байна.