Элчин сайд Ричард Л. Буанган

Ричард Буанган
Монгол Улсад суугаа Элчин сайд

Ричард Буанган 1999 оноос АНУ-ын Төрийн департаментад ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны албаны олон нийтийн дипломат ажиллагааны чиглэлээр мэргэшсэн дипломатч юм.

Ричард гадаад томилолтоор Иерусалем дахь Ерөнхий консулын газарт Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Бээжин дэх Элчин сайдын яаманд Хэвлэлийн атташе, Парис болон Абиджан хотуудад дипломат ажилтнаар ажиллаж байжээ. Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгч, түүнээс өмнө Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхлэх товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч, мөн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Гүйцэтгэх туслахаар ажиллаж байв.  Түүнээс гадна Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Олон улсын хэвлэл мэдээллийн газрын захирал, Цахим харилцааны албаны захирал зэрэг бусад албан тушаалууд хашиж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын ажлын албанд ажилласан туршлагатай дипломатч бөгөөд Төрийн департаментаас олон удаа шагнал, өргөмжлөл хүртсэн байна.

Ричард Калифорни мужийн Сан Диего хотод төрж өсөөд Техас мужийн Остин хотын Сэйнт Эдвардын их сургуулиас Улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн бакалаврын зэрэг хүртжээ. Тэрээр франц, испани, мандарин хятад хэлээр ярьдаг.