1911 оноос өмнө барагцаалбал 200 жилийн хугацаанд өнөөгийн Монгол үндэстэн нь Хятадын Эзэнт Гүрний газар нутгийн хүрээлэлд харъяалагддаг байв. Энэхүү эзэнт гүрэн задран бутарсны дараа эх оронч Монголчуудын бүлгэм Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар 1924 онд бүгд найрамдах улсаа зарлан тунхаглажээ. Хүйтэн дайны үед Монголчууд Зөвлөлт Холбоот Улстай ойр дотно байсан учраас Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын хоорондын харилцаа хөгжихөд удаашралтай байв.
1987 оны 1-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоожээ.
1988 оны 4-р сарын 17-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яам МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо байгуулагдсан. 1990 оны 1-р сард болсон Монголын ардчилсан хувьсгал, 1991 онд болсон Зөвлөлт Холбоот Улсын задрал нь Монгол Улсад ардчилсан нийгэм, зах зээлд шилжих хөшүүрэг болсон. 1992 онд Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээх нэрийг халжээ. Ардчиллыг сонгосон үеээс нь эхлэн АНУ Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” нь бахархалтайгаар байж, эдийн засаг, улс төр, соёл боловсролын салбар дахь харилцааг өргөжүүлж ирсэн.
Хоёр улс НҮБ, Дэлхийн Банк, Дэлхийн Худалдааны Байгууллага, НАТО, АСЕАН бүс нутгийн форум зэрэг олон улсын байгууллагуудад гишүүнчлэлтэй байдаг нь хоёр улсын нэгдмэл ашиг сонирхлыг илтэдэг билээ.
АНУ болон МУ нь хүний эрх, ардчилал, сайн засаглал, тусгаар тогтнол, энх тайван, хөгжил дэвшлийг дэмжих, хамгаалах тууштай хандлага, бат бэх найрамдлын харилцаатай орнууд юм.