АНУ-МУ-ын Түүх

  1. АНУ-МУ-ын Харилцаа
  2. АНУ-МУ-ын Түүх

ОН ЦАГИЙН ТОВЧОО

1944          АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри Уоллас МУ-д айлчлав.

1988          VI сард Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.

1989          III сард Вашингтон хотноо МУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.

1990          МУ-ын Анхны Ерөнхий сайд Д. Бямбасүрэн АНУ-д анх удаагийн айчлалаа хийв.

1990          VIII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер МУ-д айлчлал хийв.

1991          I сард П. Очирбат АНУ-д айлчлал хийсэн МУ-ын анхны Ерөнхийлөгч болов.

1991          VII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер МУ-д хоёр дахь удаагийн айлчлал хийв.

1991          Улаанбаатар хотноо Энх тайвны корпус нээгдэж, VII сарын 3-нд Энх тайвны корпусын анхны ээлжийн сайн дурын 21 ажилтан МУ-д ирэв.

1991          АНУ-ын Элчин сайдын яам Сэлбэ голын дэргэдэх одоогийн байрандаа нүүж оров.

1991          XII сард анхны USAID хөтөлбөр МУ-д хэрэгжиж эхлэв.

1995          Тэргүүн хатагтай Хилари Клинтон МУ-д айлчлав.

1996          XI сард Ерөнхийлөгч П. Очирбат АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Клинтонтой уулзав.

1998          V сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт МУ-д айлчлал хийв.

2004          Улаанбаатар хотноо Америкийн соёл мэдээллийн төв үүдээ нээв.

2004          VII сард Ерөнхийлөгч Н. Багабанди Вашингтон хотноо айлчилж, Ерөнхийлөгч Жорж Буштай уулзав.

2005          XI сард Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт МУ-д айлчлал хийв.

2007          X сард Ерөнхийлөгч Н. Энхбаяр АНУ-д айчилж, Ерөнхийлөгч Жорж Бушийн хамт Цагаан ордонд Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурав.

2011          VI сард Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж АНУ-д айлчлал хийж, Ерөнхийлөгч Обаматай Цагаан ордонд уулзав.

2011          VIII сард Дэд ерөнхийлөгч Жоу Байден МУ-д айлчлал хийв.

2012          VII сард ТНБД Хилари Родхам Клинтон МУ-д айлчлал хийв.

2013          VIII сард АНУ-ын Сенатийн гишүүн МакКэйн АНУ-ын Конгрессийн төлөөллийг ахлан МУ-д айлчлал хийв.

2015          ТНБД Керри МУ-ын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнтэй Цагаан ордонд уулзав.

2016          АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ЛИЙД (Ардчиллыг Бэхжүүлэгч Залуу Манлайлагчид) хөтөлбөрт анхны оролцогчид хамрагдлаа.

2017          АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

2018          Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Вашингтон хотод айлчилж, Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзав.

2018          ТНБД Майкл Помпео Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамтаар Улаанбаатарын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх Мянганы Сорилтын Сангийн 350 сая ам. долларын хоёр дахь компакт гэрээнд гарын зурав.

2019          АНУ-ын ТНБД, МУ-ын Ерөнхий сайд нарын хамтран тунхагласан АНУ-МУ-ын Залуучуудын Жилд хоёр улсын залуу үеийн харилцааг иргэний оролцоо, соёл боловсролын хөтөлбөрүүдээр онцлон тэмдэглэв.

2019          VII сард Ерөнхийлөгч Трамп, Ерөнхийлөгч Х.Баттулга нар Цагаан ордонд АНУ-МУ-ын Стратегийн Түншлэлийг тунхаглав.

2019          VIII сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд гадаад дахь анхны албан айлчлалаа МУ-д хийв.