АНУ-МУ-ын Харилцаа

  1. АНУ-МУ-ын Харилцаа
  2. АНУ-МУ-ын Түүх

1911 оноос өмнө барагцаалбал 200 жилийн хугацаанд өнөөгийн Монгол үндэстэн нь Хятадын Эзэнт Гүрний газар нутгийн хүрээлэлд харъяалагддаг байв. Энэхүү эзэнт гүрэн задран бутарсны дараа эх оронч Монголчуудын бүлгэм Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар 1924 онд бүгд найрамдах улсаа зарлан тунхаглажээ. Монголчууд 1945 оны 10-р сард тусгаар тогтнолоо бүх ард түмний санал хураалтаар баталгаажуулсан боловч, Зөвлөлт Холбоот Улстай ойр дотно байсан учраас Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын хоорондын харилцаа хөгжихөд удаашралтай байв.

Америкийн Нэгдсэн Улс нь 1987 оны 1-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоожээ. Үүнээс өмнө Америкийн Нэгдсэн Улс Ерөнхийлөгч Кеннеди, Жонсон, Никсон болон Картерын эрх барьж байх үед дотоодын уулзалт хэлэлцүүлэг болон Монгол улсын элч төлөөлөгчидтэй албан бус ярилцлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч бүтээгүй юм. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд хаалт тавиагүй(Америкийн Нэгдсэн Улс санал өгөхөөс түдгэлзсэн) бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон хэд хэдэн олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурж байсан ч, эдгээр арга хэмжээ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд хангалтгүй байлаа.