АНУ-ын Ерөнхийлөгч

President Donald J. TrumpАмерик амжилтын түүхийн гэрч болсон Доналд Ж. Трамп нь амьдралынхаа туршид үл хөдлөх хөрөнгө, спорт ба энтертейнмент ертөнцөд бизнес эрхлэлтийн ур чадвараараа жишиг тогтоосоор ирсэн ба улс төр, төрийн албаны талбарт анх удаа хүчээ сорьж гайхамшигтай ялалт байгуулж, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч болсон.

Вортоны санхүүгийн сургуулийг төгссөнийхөө дараагаар Ноён Трамп ааваасаа үлгэр дууриал аван үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнесийн гараагаа эхлүүлж, Нью Йорк хотын үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын ертөнцөд хөл тавьсан. Трампын нэр удалгүй Манхэттэн дүүрэг, улмаар дэлхий ертөнцөд танигдсан олон хаяг шошгуудын нэгэн адил алдартай болсон ба тэрээр 14 гаруй бестселлэр туурвисны нэг “Наймааны урлаг” ном нь тухайн жилийнхээ шилдэг бүтээлээр шалгараад зогсохгүй бизнесийн сонгодогт тооцогддог.

Тэрээр 2015 оны 6-р сарын 16-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ба АНУ-ын Бүгд найрамдах намын 17 нэр дэвшигчидтэй өрсөлдөж, тус оныхоо 7-р сард Бүгд найрамдах намын албан ёсны нэр дэвшигчээр тодорсон. 2016 оны 11-р сарын 8-нд ноён Трамп сонгуульд ялалт байгуулсан нь сүүлийн 28 жилд анх удаа Бүгд найрамдах намын нэр дэвшигч сонгуульд үнэмлэхүй олонхын саналаар гавьяа байгуулсан явдал байлаа. Үндэсний хэмжээнд 2,600 каунтид ялалт байгуулснаар тэрээр 1984 онд Ерөнхийлөгч Рейгинээс хойших хамгийн их санал авсан Ерөнхийлөгчид тооцогдож байна. Түүнчлэн 62 сая гаруй сонгогчдын саналыг авсан нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн дунд дээд амжилтад, электорал коллежийн гишүүдийн 306 саналыг авсан нь 1988 онд Жорж Х. В. Бушийн амжилтаас хойших Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн бас нэг дээд амжилт болсон байна. Сая сая Америкчууд түүний улс орноо дахин бүтээн байгуулж, статус квог нухчин дарах болно гэсэн мэдэгдлийг тууштай дэмжсэн нь үндэсний ялалтыг жинхэнэ утгаар нь авчирсан түүхэн хөдөлгөөн байсан юм.

Доналд Ж. Трамп нийт Америкчуудад эдийн засгаа хүчирхэгжүүлэх ёстой гэсэн мессэжийг хүргэхийг хүссэн учраас Бүгд найрамдахчуудын тэр болгон ялалт байгуулаад байдаггүй Мичиган мужийн Флинт хот, Кливланд хотын чартер сургуулиуд болон Флорида мужийн Испани гаралтай Америкчуудын сүмүүдэд төвлөрөн кампанит ажлаа явуулсан байна. Үр дүнтэй худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг хийснээр хөгжил цэцэглэлтэд хүрэх болно гэж үзсэн Ноён Трампад сая сая шинэ Бүгд найрамдахчууд итгэл хүлээлгэн сонгосон нь эцсийн үр дүнд Бүгд найрамдах намыг дэмжсэн муж, хотуудад ялалт байгуулахад хувь нэмэр оруулжээ. Ерөнхийлөгч Трампын ялалт нь Америкийн өнцөг булан бүр дэх иргэдийг нэгэн зорилгын төлөө нэгтгэсэн бөгөөд тэрээр ажлаа хүлээн авсан өдрөөс хойш цаг ямагт улс үндэстнийхээ төлөө үр дүнтэй ажиллахад бэлхэн байгаа билээ.

Ерөнхийлөгч Трамп эхнэр Меланиатай гэрлээд 12 жил болж байгаа бөгөөд тэдний хүүг Баррон гэдэг. Тэрээр нас биед хүрсэн Дон Жүнёр, Иванка, Эрик болон Тиффани гэсэн дөрвөн хүүхэдтэй бөгөөд найман үр ачтай.

Эх: whitehouse.gov