АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга

“U.S.2017 оны 2-р сарын 1-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын 69 дэх Төрийн нарийн бичгийн дарга Рекс В. Тиллерсон тангарга өргөсөн.

Техас мужийн Вичита Фоллст төрж өссөн тэрбээр Техасын их сургуулийг иргэний инженерийн чиглэлээр шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгсөж 1975 онд үйлдвэрлэлийн инженерээр АНУ-ын Эксон компанид ажилд орсон ба 2004 онд тус компанийн ерөнхийлөгч, ТУЗ-ийн гишүүн болж, улмаар 2006-2016 онд ЭксонМобилийн тэргүүн болон гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон.

Ноён Тиллерсон өсвөр насандаа “Шилдэг бүргэд скаут” болж байсан ба Америкийн скаут хүүхдийн холбооны ажилд урт удаан хугацаанд идэвхтэй оролцож тус холбооны гүйцэтгэх хорооны гишүүнээр, 2010-2012 оны хооронд Үндэсний Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан.

Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон нь Америкийн нефтийн хүрээлэн болон Үндэсний нефтийн зөвлөлийн гишүүн байсан бөгөөд 2013 онд Үндэсний инженерийн академид сонгогдож байсан тэрбээр урьд нь Стратегийн ба олон улс судлалын төвийн итгэмжлэгдсэн гишүүн, Бизнесийн дугуй ширээ, Бизнесийн зөвлөлийн гишүүн, Бизнесийн олон улсын ойлголцлын зөвлөлийн хүндэт итгэмжлэгдсэн гишүүн, Америкийн худалдааны онцгой байдлын хорооны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан. Тэрээр мөн Хар арьстнуудын нэгдсэн коллежийн сангийн захирал, Фордын театрын нийгмийн дэд тэргүүний албан тушаалыг тус тус хашиж байсан.

Эх: State.gov