АНУ-ын Дэд ерөнхийлөгч

Vice President Mike PenceМайкл Р. Пенс 1959 оны 6-р сарын 7-нд Эдвард ба Нэнси Пенсийн зургаан хүүхдийн нэг болон Индиана мужийн Колумбуст төржээ. Бага наснаасаа тэрээр Америк мөрөөдлийн түүчээ байсан юм. Түүнийг 17 настай байхад өвөө нь Америкийн Нэгдсэн Улсад цагаачлан ирснээр гэр бүл нь АНУ-ын баруун төв хэсэгт суурьшсан байна. Ийнхүү ирээдүйн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох гэр бүл, бизнес болон нэр хүндээ эцэг эх нь өөрсдийн гараар бүтээхийг гэрчлэн өсжээ. Тэрээр Индиана мужийн жижиг хотод эцэг эх нь барааны дэлгүүрийг амжилттайгаар эрхлэхийг хараад шаргуу хөдөлмөр, итгэл үнэмшил болон гэр бүл гэдэг хамгийн чухал болохыг ухамсарласан байна.

1981 онд Дэд Ерөнхийлөгч Пенс Хановер коллежийг түүхийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба тус коллежид суралцах байх үедээ Христосын шашны төлөөх сүсэг бишрэлээ сэргээсэн нь түүний амьдралын хөдөлгөх хүч болжээ. Үүний дараагаар Индианагийн их сургуулийн Хуулийн сургуульд суралцах үедээ хайртайгаа учирсан нь АНУ-ын удаах хатагтай Карен Пенс юм.

Сургуулиа төгсгөсний дараа Дэд Ерөнхийлөгч Пенс хуулийн чиглэлээр ажиллан Индианагийн Бодлогын хяналтын санг ахлахын хажуугаар радио нэвтрүүлэг, Индиана дахь долоо хоног тутмын телевизийн олон нийттэй харьцах хөтөлбөрийг хослуулан Майк Пенс шоуг хөтлөн явуулж эхэлсэн байна. Тэрээр Майкл, Шарлот болон Одри гэсэн гурван хүүхдийн аав.

Ажилч, хичээнгүй Индианачуудаар хүрээлүүлэн өссөн Дэд Ерөнхийлөгч Пенс өөрт нь маш их зүйлийг өгсөн улс орон болон мужийнхаа төлөө эргүүлээд ямар нэгэн зүйл хийх ёстойгоо мэдэрдэг байсан ба 2000 онд орон нутгийн Конгрессын суудалд амжилттай нэр дэвшсэнээр 40 настайдаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд ажиллаж эхэлсэн.

Зүүн төв хэсгийн Индианачууд Дэд Ерөнхийлөгч Пенсийг өөрсдийн төлөөлөл болгон зургаан удаа Конгрессын гишүүнээр сонгон ажиллуулсан ба ноён Пенс Капитол Хиллд хязгаарлагдмал эрхэт засаглал, төсвийн хариуцлагатай байдал, эдийн засгийн хөгжил, боловсролын боломж ба АНУ-ын Үндсэн хууль зэрэг сэдвүүдээр манлайлан ажиллажээ. Хамтран ажиллагсад нь түүний манлайлах ур чадварыг үнэлэн Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдахчуудын судалгааны хороо болон Танхимын Бүгд найрамдахчуудын бага хурлын даргаар тус тус сонгосон байна. Энэ үүрэгт ажлын хүрээнд ноён Пенс засгийн газрын бүтцийг цомхон бөгөөд илүү үр дүнтэй болгож, төсвийн зарцуулалтыг бууруулан муж болон орон нутгийн засгийн газарт эрх мэдлийг эргүүлэн олгосон байна.

2013 онд Дэд Ерөнхийлөгч Пенсийг Индианачууд мужийн 50 дахь захирагчаар сонгосноор улсын нийслэлээс төрөлх муждаа буцаж ирсэн байна. Ингэхдээ өөрийн хэрэгжүүлж ирсэн үзэл баримтлалаа үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн ба мужийн захирагчийн хувиар мужийн өрсөлдөх чадварыг бэхжүүлж, шинэ хөрөнгө оруулалт, цалин сайтай ажлын байр бий болгохын тулд хувь хүний орлогын татвар, бизнесийн хувийн өмчийн татвар болон компанийн орлогын татварыг бууруулсан нь Индиана мужийн түүхэнд орлогын татварыг дээд хэмжээгээр бууруулсан явдал байлаа. Ажлын байр бий болгохын тулд шаргуу хичээснээр захирагчаар ажилласан дөрвөн жилийнхээ хугацаанд мужийн ажилгүйдэл тал хувиар бууруулж чадсан ба энэ нь мужийн 200 жилийн түүхэн дэх аль ч цаг үетэй харьцуулахад Индианачууд илүү ажилтай байсан амжилтанд болж чаджээ.

Тэрээр мужийн захирагчаар ажиллаж байхдаа сургуулиудын санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль сонголтыг өргөжүүлж, Индианагийн түүхэнд анх удаа цэцэрлэгээс өмнөх насныханд зориулсан төрийн санхүүжилт бүхий төлөвлөгөөг боловсруулжээ. Мөн бүх ахлах сургуулиудад карьер болон мэргэжлийн боловсролыг эн тэргүүнд тавьсан байна. Түүний удирдлага дор “Америкийн уулзвар” нэрээр танигдсан Индиана нь мужид хөндлөн гулд зам, гүүр барихад зориулж 800 сая гаруй ам долларын хөрөнгө оруулсан. Дэд Ерөнхийлөгч бусад мужийг атаархуулахуйцаар өөрийн мужийг арвин сан хөмрөгтэй байлгаж, зээлийн ААА зэрэглэлтэй болгосон хоёр удаагийн тэнцвэрт төслийг батлуулахад Индиана мужийн Ерөнхий ассамблейн гишүүдтэй гар нийлэн ажиллаж чадсан учраас муж нь төсвийн хариуцлагатай байдлаа хадгалж авч үлдэж чаджээ.

Индиана мужийн амжилтын түүх, хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын туршлага болон гэр бүлийн үнэт зүйлсийг нандигнадаг зан байдлыг нь харгалзан Ерөнхийлөгч Доналд Трамп ноён Майк Пенсийг 2016 оны 7-р сард өөрийн хамтрагчаар сонгосон байна. Америкчууд 2016 оны 11-р сарын 8-нд Доналд Трампыг Ерөнхийлөгчөөр, Пенсийг Дэд Ерөнхийлөгчөөр сонгосон ба тэд 2017 оны 1-р сарын 20-ны өдөр тус тусын ажлаа эхлүүлсэн юм.

Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Америк хүн бүрийн жам ёсны эрх болох бурхны нигүүлсэл, гэр бүлийн хайр, тус дэм болон эрх чөлөөний буян хишигт талархалтай ханддаг ба өөрийн улсыг агуу болгохын төлөө тэрээр ард түмэнтэй ажиллахад бэлэн.

Эх: whitehouse.gov