Монголын энтрэпрэнеуруудтай хамтрах нь: Нээгдээгүй байгаа боломжууд

banner

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2015 оны 4 сарын 2-ны Пүрэв гарагийн өглөөний 6:00 цагаас “Монголын энтрэпрэнеуруудтай хамтрах нь: Нээгдээгүй байгаа боломжууд” бизнес вэбинарыг зохион байгуулах гэж байна.

Илтгэгч нар:

  • АНУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл
  • Шульц Глобал Инвестментс компанийн Захирал Б.Ариунаа

Илтгэгчид Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин, нээгдээгүй байгаа хөрөнгө оруулалтын болон бизнесийн боломжуудын талаар үг хэлэхээс гадна оролцогчдын асуултад хариулт өгнө. Энэхүү вэбинарт оролцохыг хүсвэл DirectLineEmbassyUB@state.gov хаягаар 3 сарын 31-ий дотор бүртгүүлнэ үү. Бүртгүүлсний дараагаар холбогдох мэдээллийг и-мэйлээр хүлээн авах болно.

Шульц Глобал Инвестментс нь санхүүгийн дүн шинжилгээ, тухайн орны соёлын талаарх гүн мэдлэг, хамтын ажиллагаан дээр үндэслэн хөрөнгө оруулалт хийж, дэлхийн үсрэнгүй хөгжиж буй зах зээлүүд дээр төвлөрөн ажилладаг компани юм.

Вэбинар нь Монгол Улсад хөрөнгө оруулах эсвэл бизнес эрхлэхээр сонирхож буй хөрөнгө оруулагчдад Монгол Улс болон бусад идэвхтэй зах зээл дээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй АНУ-ын байгууллагын туршлагаас сонсох боломжийг олгох юм.

АНУ-ын Төрийн департаментын Direct Line хөтөлбөрийн тухай болон дараа дараачийн арга хэмжээнүүдийнх нь талаарх мэдээлэл хүлээн авахыг хүсвэл энд дарна уу.