Монгол улс 2023 оны Энэтхэг-Номхон далайн бизнесийн чуулга уулзалтад цахимаар оролцлоо
Улаанбаатар хот – 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр болсон тав дахь удаагийн Энэтхэг-Номхон далайн бизнесийн чуулга уулзалтад Монголын төрийн албан хаагчид болон Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын гишүүд, АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанганы хамт оролцлоо. Энэтхэг-Номхон далайн бизнес форум нь Монгол Улс болон бүс нутаг даяарх түншүүдтэйгээ хийх худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой АНУ-ын төр, хувийн хэвшлийн тэргүүлэх арга хэмжээ юм. Энэтхэг-Номхон далайн бүс бол газарзүйн оноолт төдий биш гэдгийг энэхүү арга хэмжээ харууллаа. Элчин сайд Буанган “Энэ бол өндөр стандарт, чөлөөт зах зээлийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн ардчилсан улсуудын нэгдэл юм” гэсэн байна. 2023 оны форум нь цэцэглэн хөгжсөн, харилцан уялдаатай Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг бий болгохын төлөөх АНУ-ын болон Монгол Улс зэрэг манай түнш орнуудын тууштай байдлыг харуулсан болохыг тэрээр онцоллоо.
Энэ жилийн Энэтхэг-Номхон далайн бизнесийн чуулга уулзалтыг Япон Улсын засгийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд “Хүртээмжтэй, тогтвортой өсөлт” сэдвийг онцолж, АНУ, Монгол Улс болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, мөн дэлхийн бусад улс орнууд дахь оролцогчдод зориулсан өргөн хүрээний цахим хөтөлбөрийг багтаасан болно. Энд бусад оролцогчидтой харилцах, виртуал үзэсгэлэнгийн танхимд төрийн болон салбарын оролцогч талуудтай холбоо тогтоох, өндөр зэрэглэлийн төрийн албан тушаалтнууд болон хувийн хэвшлийн удирдлагуудтай хамт нэгдсэн хуралдаанд оролцох зэрэг цахимаар оролцох боломжууд багтсан байдаг.
Энэтхэг-Номхон далайн бизнесийн чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүйтэй дараах холбоосоор орж танилцана уу: https://indopacificbusinessforum.com/