АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ
Хэвлэлийн Төлөөлөгчийн Алба
Шуурхай
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭНТОНИ БЛИНКЕНЫ МЭДЭГДЭЛ
2023 оны хоёрдугаар сарын 20
Монгол Улсын Цагаан сарын баярт
Монголын Сар шинийн баяр Цагаан сараа тэмдэглэж буй хүн бүрт эрүүл мэнд, энх тайван, аз хийморийг хүсэн ерөөе!
Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсыг дотны анд, стратегийн түнш, гуравдагч хөрш хэмээн үзэж байгаагаараа бахархалтай байдаг бөгөөд ирэх жилүүдэд Монгол, Америкийн иргэд хоорондын харицааг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллах болно.
Монгол Улс, АНУ болон бусад улс орнуудад Цагаан сараа тэмдэглэж буй Та бүхэнд айсуй Туулай жил амар амгалан, хөгжил дэвшил, боломж бололцоо бүрийг авч ирэхийн ерөөл дэвшүүлье!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!