Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын Терроризмтэй тэмцэх зөвлөл хамтран 3 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Арчилсан Солонгос Ард Улсын үй олноор хөнөөх зэвсэгийн хөтөлбөрийг хууль бусаар санхүүжүүлэхээс сэргийлэх зорилготой НҮБ-ын хориг арга хэмжээнүүдэд чиглэсэн цөмийн зэвсэг дэлгэрүүлэх санхүүжилтийн талаарх тусгайлсан сургалтыг зохион байгуулав. Тус сургалтаар НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийн хамрах хүрээ, БНАСАУ-аас дээрх хоригийг зөрчиж буй аргууд, мөн Хойд Солонгос хориг зөрчихдөө Монгол Улсын санхүүгийн байгууллагуудыг ашиглахаас урьдчилан сэргийлэх алхамуудыг авч үзсэн юм. Др.Тогжан Кассеновагаар удирдуулсан Нью-Йорк мужийн их сургуулийн Олбани дахь салбарын мэргэжилтнүүд криптовалют болон бусад төрлийн луйврыг илрүүлэх шилдэг туршлагыг сургалтын үеэр мөн хуваалцав. Энэхүү сургалтыг АНУ-ын Төрийн департментын Олон улсын аюулгүй байдал болон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх албанаас хэрэгжүүлдэг Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөрөөс санхүүжүүлжээ. Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөрын зорилго нь үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагдах боломжтой хоёрдмол зориулалттай барааг дэлгэрүүлэхээс сэргийлэх юм. Сургалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон санхүүгийн салбарыг бэхжүүлж, хор хөнөөл бүхий этгээдүүд олон улсын экспортын хяналтын дэглэмээр зохицуулагддаг хоёрдмол зориулалттай барааг олж авах замаар хориг арга хэмжээг зөрчих явдлыг саатуулахад тусална.