АНУ-ын ОУХА Монгол Улс дахь Таван Жилийн Төлөвлөгөөгөө Зарлалаа
2023 оны дөрөвдүгээр сарын 18 – АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) 2023-2028 оны Стратегийн баримт бичгээ өнөөдөр зарлалаа. Энэхүү стратеги нь ардчилсан институцийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолоо бататгах, эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжихэд чиглэгддэг билээ.
АНУ-ын ОУХА нь ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох, эрчим хүчний салбарыг шинэчлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд гаргасан ахиц дэвшлээ Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран үргэлжлүүлэх болно.
ОУХА-ийн төлөөлөгчийн газрын захирал Райан Уашбөрн: Монгол Улсын эртний түнш, гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монголын ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн эрч хүчийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгаа хэмээгээд, Монгол хүн бүрт хүртээмжтэй тогтвортой хөгжлийн хамтын зорилгод хүрэхийн тулд АНУ-ын Засгийн газар ОУХА-аараа дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэх болно гэдгийг илэхрийллээ.
АНУ-ын ОУХА нь эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, томоохон банкны институцийг бий болгож бэхжүүлэхэд туслах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хөдөө орон нутагт жижиг бизнесийг дэмжиж орлогыг төрөлжүүлэх, ардчилсан үйл явц дахь хамтын оролцоог дэмжих зэрэг олон тэргүүлэх чиглэлээр сүүлийн 30 гаруй жилийн турш тусламж туслалцаа үзүүлж байна. Мөн АНУ-аас цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад нь туслах зорилгоор Монгол Улсад найман сая ам.доллар буюу 25 орчим тэрбум төгрөгийн туслалцаа үзүүлжээ.
ОУХА-аас гаргасан таван жилийн стратегийн баримт бичгийн талаар илүү ихийг www.usaid.gov/mongolia хаягаар орж хүлээн авна уу.
###