АНУ-ын Олон Улсын Агентлагаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Улаанбаатар, 2021 оны 5-р сарын 4-ний өдөр. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүдтэй улс төрийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь USAID-с хэрэгжүүлж буй Монгол дахь сонгуулийн болон улс төрийн үйл явцад эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бэхжүүлэх (SWYEEPPM) хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомжийн ил тод байдлын талаарх зохион байгуулж байгаа цуврал семинарын хамгийн сүүлийнх нь юм.

Энэхүү хэлэлцүүлгээр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинэ дижитал платформыг ашиглан сонгогчдыг татан оролцуулах арга замууд, мөн COVID-19 цар тахлын үеийн шилдэг туршлага, сургамжийн талаар голчлон ярилцав. УИХ-ын дарга Г.Занданшатар форумыг нээж, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимийн гишүүн асан Боб Гудлатт үндсэн илтгэлийг тавив.

“АНУ ба Монгол Улсын ардчиллын төлөөх нэгдмэл зорилго бол бидний цэцэглэн хөгжиж буй стратегийн түншлэлийн үндэс суурь юм” гэж АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Монгол дахь захирал Гари Роббинс хэлэв. “USAID-ийн хөтөлбөр нь ард иргэдийн санаа бодлыг үндэсний хэмжээний шийдвэр гаргах түвшинд хэрхэн хүргэх талаар мэдээллээр хангахад тусалж байна.”

USAID-ийн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж буй (2020-2023) SWYEEPPM төсөл нь Сонгууль ба улс төрийн үйл явцыг бэхжүүлэх консорциум, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн ба Азийн сантай хамтран Монголын ардчилалд эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой, сонгогч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих юм.

1991 оноос хойш USAID нь ардчиллыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсын урт хугацаанд тогтвортой хөгжил, тусгаар тогтнол, илүү бие даасан байдалд хүрэхэд туслалцаа үзүүлж ирсэн. Монгол дахь USAID хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбсайт болон дараах хуудсуудаас авна уу.

https://www.usaid.gov/mongolia
https://www.facebook.com/USAIDMongolia