ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2023 оны зургаадугаар сарын 27
Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хооронд чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
2023 оны 6-р сарын 27-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах чадавхаа хөгжүүлэх гэсэн Монгол Улсын хүчин чармайлтад техникийн талын дэмжлэг үзүүлэх Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг тусгасан болно. Энэ нь олон улсын цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой юм.
Стратегийн түншүүдийн хувьд АНУ болон Монгол Улс эдийн засгаа бэхжүүлж, илүү тэсвэртэй болгох харилцан ашиг сонирхолтой. Манай хоёр улсын эдийн засагт чухал ашигт малтмал, газрын ховор элементийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Эдгээр нөөцийг хөгжүүлэх нь манай хоёр орны эдийн засгийг бэхжүүлэхэд тустай юм. АНУ Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд туслах боломжийг судлах, тэр дундаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд бэлэн байна. Энэхүү санамж бичиг нь дэлхий дахинаа уул уурхайн салбарт байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартыг дэлгэрүүлэх АНУ-ын өргөн хүрээний зорилтын тусгал болж буй юм.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандезтай холбоотой шинэ мэдээллийг дараах хаягаар аваарай: Twitter: @State_E, Facebook: @StateDeptE, LinkedIn: @State-E
Хэвлэл мэдээллийн лавлагааг: E_Communications@state.gov хаягаар холбогдож авна уу.