Төрийн нарийн бичгийн дарга Шерманы Монгол Улс дахь айлчлалын хураангуй

АНУ-ын Төрийн департамент
Хэвлэлийн төлөөлөгчийн газар
Шуурхай
2021 оны 7 дугаар сарын 25

Төрийн нарийн бичгийн дарга Шерманы Монгол Улс дахь айлчлалын хураангуй

 

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман 7 дугаар сарын 23-наас 25-ны хооронд Улаанбаатарт айлчлах үеэрээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нартай уулзлаа. Уулзалтуудынхаа үеэр ТНБД-ын орлогч АНУ-Монгол Улс хоорондын Стратегийн түншлэлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь ардчилсан тогтолцоог бэхжүүлэн, хараат бус, бие даасан байдлыг бататгаж, эдийн засгийг төрөлжүүлэх арга замуудын талаар ярилцлаа. ТНБД-ын орлогч Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Монгол Улсын Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд оруулсан тууштай хувь нэмэрт нь талархал илэрхийллээ. ТНБД-ын орлогч мөн Чойжин ламын сүм музейгээр зочилж, шашин, соёл, түүхийн дурсгалт газрууд болон уламжлалт Монгол бичгээр дамжуулан Монгол өв соёлыг хадгалан хамгаалах хүчин чармайлттай нь танилцсан юм. Тэрээр мөн Монголын ЛГБТ Төвийн ажилтнуудтай уулзаж, бүх нийтийн хүний эрхийг хөхиүлэн дэмжих ажил үйлсийнх нь талаар мэдээлэл авлаа.

 

# # #