Дуу хөгжмийн гайхамшиг, Тэгш эрх, бахархлын баярыг Жина Чавезтай хамт тэмдэглэлээ
Улаанбаатар, Монгол Улс – 2023 оны Есдүгээр сарын 1
Күийр, латин гаралтай гэдгээрээ өөрийгөө тодорхойлдог уран бүтээлч Жина Чавезын Тэгш эрх, бахархлын өдрүүдээр Монгол Улсад хийсэн гайхалтай айлчлал өндөрлөлөө. Эрч хүчээр дүүрэн тэгш эрх, бахархлын нээлтийн үдэшлэгээс авхуулаад “Fat Cat Jazz Club”-т уянгалуулсан жазз хөгжмийн ая гээд Жинагийн дуу хөгжим Монголчуудад гүн сэтгэгдэл үлдээлээ. Улаанбаатарын Салса үдшээр түүний хамтлагийн латин хэмнэлд хүн бүр бүжиглэж, дараа нь тэд Күийр театрт ЛГБТИК+ дуу хоолой болж оролцогчидтой сэтгэл хөдөлгөм харилцан яриа өрнүүлсэн юм. Мөн Жина Чавез хамтлагийнхаа хамтаар “Толин хул”-ыг тайзан дээр эгшиглүүлж, Монгол Улсад талархлаа илэрхийлсэн нь олны сэтгэлд хүрэв.
Хөгжимчин төдийгүй гэргий, сайн үйлстэн, хөгжмийн шагналт дуучин Жина Чавез энэхүү айлчлалын үеэр Англи, Испани хэл дээрх дуугаараа өөрийн урам зоригтой амьдралын түүхээ хуваалцаж, манай хоёр үндэстний хүн бүрийн эрх, нэр төрийг хүндэтгэх нийтлэг үнэт зүйлсийг харуулсан юм. Дуу хөгжим, тэгш эрх, бахархлыг тэмдэглэхэд нэгдсэн хүн бүрд АНУ-ын Элчин сайдын яамнаас талархал илэрхийлье.