АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Монгол Улсад айлчлав

Улаанбаатар хот, 2022 оны 9-р сарын 7 – АНУ-ын Конгрессын төлөөлөгчид есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Их Хурлын гишүүдтэй уулзан Монгол Улс дахь АНУ-ын цэргийн хамтын ажиллагааны үйл хэрэг, тэр дундаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын талын оролцоог дэмжих АНУ-ын хүчин чармайлттай танилцлаа. Төлөөлөгчид Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д. Ганзориг, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын бусад гишүүдтэй уулзсан байна. Тэд мөн хоёр орны цэргийн хүчин энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт хийж буй Таван толгой сургалтын байгууламжтай танилцав.

Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны гишүүд болох Стефани Мөрфи (АН-Флорида). Скотт Фрэнклин (БНН-Флорида), Жо Уилсон (БНН-Хойд Каролина), Майкл Вальц (БНН-Флорида), Каяли’И Кахеле (АН-Хавай); Гадаад харилцааны хорооны гишүүд Энди Барр (БНН-Кентакки), Даррелл Исса (БНН-Калифорни), Клаудиа Теннэй (БНН-Нью Йорк) болон Дотоодын аюулгүй байдлын хорооны гишүүн Кэт Каммак (БНН-Флорида) нар айлчилсан байна.