Монгол түншүүдийн хамтын ажиллагаатайгаар АНУ-ын санхүүжилттэй найм дахь цэцэрлэгийн бүтээн байгуулалт эхэллээ

Хэвлэлийн мэдээ
2021 оны 8 дугаар сарын 27
ШУУРХАЙ

Монгол түншүүдийн хамтын ажиллагаатайгаар АНУ-ын санхүүжилттэй найм дахь цэцэрлэгийн бүтээн байгуулалт эхэллээ

2016 оноос хойш АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэг баг нь хүүхдүүдэд аюулгүй орчинг бий болгохын төлөө Монгол улсад зургаан цэцэрлэг нээсэн билээ.

Улаанбаатар, Монгол Улс – АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд, Батлан хамгаалахын атташе болон Иргэн цэргийн дэмжлэг баг Увс аймгийн Улаангом хотноо АНУ-ын санхүүжилттэй найм дахь цэцэрлэгийн шав тавих ёслолд оролцлоо. Цэцэрлэг барих эдгээр төсөл нь сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжих аюулгүй, тав тухтай орчинг бий болгодог бөгөөд хоёр улсын харилцааны хөгжлийг үнэлж буй үнэлэмжийн чухал жишээ юм.

Шав тавих ёслол дээр АНУ-ын Элчин сайд Майкл Клечески: “Сүүлийн нэг жил хагасын турш коронавируст халдварын цар тахал дэлхийн улс орон бүрт хүрч олон чухал төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хойшлууллаа. Улаангомын ард иргэдийн хувьд энэхүү төслийн эхлэлийг хүлээх хугацаа нь үүгээр өндөрлөж байна. Бид хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, боловсролыг дэмжих зорилготой бөгөөд энэ талаар Монгол Улстай хамтран ажиллаж байгаагийн нэг чухал жишээ нь энэхүү цэцэрлэгийн бүтээн байгуулалт юм” гэж хэлжээ. Уг цэцэрлэг нь 150 гаруй хүүхдэд орчин үеийн, аюулгүй, тав тухтай сургуулийн өмнөх боловсрол олгох юм.

Цэцэрлэгийг олон нийтэд хүртээмжтэй байршилтай, анги танхимын хэмжээ хүрэлцээтэй, бат бөх, Монголын цаг уурын байдалд тааруулан барихын тулд бүтээн байгуулалтын төслийг БШУЯ-тай хамтран боловсруулдаг билээ. Барилгын ажлыг хамгийн өндөр түвшинд хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын Армийн инженерийн корпус удирдаж, хяналт тавьдаг. Цэцэрлэгийн төсөл бүр дээр АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэг баг нь дотоодын түншүүдтэй ойрхон хамтран ажиллаж, орон нутгийн ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тааламжтай сурах орчинг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Дараагийн жилүүдэд АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэг баг нь Монгол Улс даяар илүү олон цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байгаа. 2022 оны хичээлийн жил эхлэхээс өмнө Увс болон Хэнтий аймаг дахь шинэ цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдана. АНУ нь Монгол түншүүдтэйгээ хамтран ажиллаж, сурагчдыг аюулгүй тав тухтай сурах боломжоор хангаж байгаадаа баяртай байна.

###