2023 оны эхний хагасын Цагаачлалын бус визийн 10,000 гаруй ярилцлагын цаг нээгдсэнийг АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэсээс мэдэгдэж байна. Эдгээр цагийн талаас их хувь буюу 6,000 нь аялал жуулчлал/бизнесийн B1/B2 ангиллын визийн цаг юм. Та https://www.ustraveldocs.com/mn/mn-niv-appointmentschedule.asp цахим хуудсаар нэвтэрч ярилцлагын цаг товлох, эсвэл өөрийн товлосон ярилцлагын товоо өөрчлөх/урагшлуулах боломжтой. Та ярилцлагын товоо зөвхөн дөрвөн удаа өөрчлөх боломжтой гэдгийг анхаарна уу.
Шинээр нээгдэж буй ярилцлагын цагийн эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байгаа тул нээгдсэн цагууд богино хугацаанд дуусах магадлалтай. Ойрын хугацаанд дахин цаг нээх боломж гарна гэдэгт найдаж байна. Виз мэдүүлэгчид манай https://ustraveldocs.com/mn_mn/index.html цахим хуудаст нэвтрэн, Монгол дахь Консулын үйлчилгээтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг харах боломжтой.
Танд ярилцлагын цагтай холбоотой тусламж хэрэгтэй бол https://ustraveldocs.com/mn_mn/mn-main-contactus.asp цахим хуудсаар нэвтэрч манай үйлчилгээний ажилтантай холбогдоно уу.