Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливаны МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж. Энхбаяртай уулзсан уулзалтын талаар

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж. Энхбаярыг өчигдөр Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Ноён Салливан АНУ-Монгол Улс хоорондын Стратегийн түншлэлийн харилцаанд гарсан эрчимтэй ахиц дэвшил, мөн Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд эдийн засаг, уур амьсгал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг сайжруулах АНУ-ын амлалтыг онцлон тэмдэглэв. Хоёр тал бүс нутгийн болон дэлхий дахины олон асуудлаар илэн далангүй яриа өрнүүлж, хоёр орны ардчиллын зарчмын үндсэн ач холбогдлыг дахин нотлов. Мөн өндөр түвшний харилцаа, тэр дундаа хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг хэлэлцлээ.

###