Хэнтий аймагт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ахисан түвшний сургалт боллоо
2022 оны арваннэгдүгээр сарын 7-ноос 11-ний өдрүүдэд АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн Цэргийн Дэмжлэг баг ОБЕГ-тай хамтран Хэнтий аймгийн Чингис хотод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ахисан түвшний сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтыг аймгийн Онцгой байдын газрын алба хаагчид эмнэлгийн тусламжаас өмнөх үеийн гэмтэл, амь насыг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх, Онцгой байдлын газар, орон нутгийн эмнэлгийн ажилтнуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгууллаа. Хичээлийн агуулгад MARCH үнэлгээ буюу цус алдалт, амьсгалын зам, амьсгалж буй эсэх, цус эргэлтийн тогтолцоо, толгойн гэмтэл/биеийн хэм алдалт зэргийг үнэлэх үнэлгээг хэрхэн явуулах, нарийвчилсан үнэлгээ хийх, боолт, чиглүүлэг хийх, тээврийн хэрэгслээс иргэдийг аврах, түүвэрлэх, гамшгийн нөхцөл байдлын хувилбаруудыг багтаасан болно.
###