МСК-с зохион байгуулсан “Ардчилал хөгжлийг дагуулна” хэлэлцүүлэгт Монгол, Нигер, Сенегал зэрэг улс орнуудын удирдагчид оролцлоо

ВАШИНГТОН (2021 оны 12-р сарын 9) – Мянганы сорилтын корпорац Монгол, Нигер, Сенегал улсуудын төрийн удирдагчдыг урин хөгжлийн үр дүнд хүрэхийн тулд ардчилсан орнууд хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар ярилцав. Уг арга хэмжээг бүрэн эхээр нь үзэж, МСК-тай хамтран ажилладаг гурван улсын удирдагчидтай хийсэн хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдийг доороос харна уу.

“Бид аливаа зүйл хийхэд хүн амын санаа зовнисон асуудлуудыг үргэлж харгалзан үзэхэд анхаарч байна” гэж Нигерийн Ерөнхий сайд Оухоумоду хэллээ. 

“Сайн засаглалыг бэхжүүлэх, бодлогын хэрэгжилтийг хянахад чадвартай иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл маш чухал үүрэгтэй гэж бид үздэг” хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин хэлэв.

“Бид дараах ардчиллын үнэт зүйлсийг удаан хугацаанд хадгалсаар ирсэн ард түмэн билээ; эрх зүйт төрийн зарчмын ил тод байдал, хүний эрх, хэвлэлийн эрх… мөн ардчиллын хүчтэй үнэт зүйлс, хурдацтай хөгжиж буй хөгжил хамтдаа явагдана гэдэгт бид бүрэн итгэлтэй байна” гэж Сенегал улсын Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны сайд Хотт хэлэв. 

Төгсгөлд нь МСК-ын Гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латортю улс орнууд бид бие биенэсээ суралцаж, урам зориг өгөх боломжтой гэдгийг дурдаад “Ардчиллын хүч чадлыг бид бүгд мэднэ, мөн ардчиллын хэврэг тал нь байнгын хөдөлмөр, байнгын тэжээл шаарддаг гэдгийг бид мэднэ.”

Энэхүү хэлэлцүүлэг нь Цагаан ордоноос зохион байгуулж буй Ардчиллын дээд хэмжээний уулзалтын албан ёсны дагалдах арга хэмжээ байв.

МСК болон бидний аль улсад ажилладаг талаар нэмэлт мэдээлэл холбоос руу орж аваарай.

Мянганы сорилтын корпорац нь АНУ-ын Засгийн газрын олон улсын хөгжлийн агентлаг бөгөөд эдийн засгийн өсөлтөөр дамжуулан дэлхийн ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг. 2004 онд байгуулагдсан МСК нь сайн засаглал, авилгатай тэмцэх, ардчилсан эрхийг хүндэтгэх гэсэн хатуу стандартыг хангасан улс орнуудад тодорхой хугацаа бүхий буцалтгүй тусламж, туслалцааг үзүүлдэг.

***