АНУ-Монгол Улс хоорондын Хүүхэд хамгааллын компакт гэрээний түншлэлийн хоёр талт хоёрдугаар уулзалт

АНУ-Монгол Улс хоорондын Хүүхэд хамгааллын компакт гэрээний түншлэлийн хоёр талт хоёрдугаар уулзалт

2020 оны 4-р сард үзэглэгдсэн АНУ – Монгол Улсын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ (ХХТКГ)-ний хүрээнд хоёр улсын засгийн газрын холбогдох албаны хүмүүс болон иргэний нийгмийн төлөөллүүд өнөөдөр хуралдаж ололт амжилт болон хийхээр төлөвлөж буй ажлуудаа хэлэлцлээ.

Уулзалтаар ХХТКГ-ний хүрээнд эхний хоёр жилийн хугацаанд гарсан ахиц дэвшлийг онцлон тусгав. Энэхүү түншлэл нь Монгол Улсын засгийн газар, төрийн бус байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хүүхэд худалдаалах бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх өнөөгийн хүчин чармайлтад нь түлхэц үзүүлж, эдгээр гэмт хэргээс хохирсон даван туулагч хүүхдүүдэд чиглэсэн ,  хохиролд суурилсан цогц тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хүн худалдаалагчдыг үр дүнтэй шүүн яллахад нөлөөлж чадсан. ХХТКГ-ний эхний хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхэд хамгааллын бодлогыг зохицуулах  салбар дундын багийг (Multi-Disciplinary Task Force) байгуулж,   хүн худалдаалах гэмт хэрэгийг мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 19 сургагч багш нарыг бэлтгэж, орон нутгийн цагдаагийн газруудад  хохиролд суурилсан мөрдөн шалгах чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой хүүхдэд ээлтэй байр гурвыг байгуулсан.

Тус уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын (ТДХХГХТГ)  Олон улсын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Сюзан Снайдер болон Монгол Улсын Засгийн газрын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л. Нямгэрэл нар оролцлоо. 

2020 оноос хойш АНУ-ын Засгийн газар ХХТКГ-ний түншлэлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дэлхийн зөн, Азийн сан болон дотоодын хэрэгжүүлэгч түншүүд болох Хүйсийн тэгш эрхийн төв, Талита Ази, Хөөрхөн зүрх болон Анбаунд Монголиа зэрэг байгууллагуудаар дамжуулан 5.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаад тусламж хэлбэрээр хийжээ. 

ТДХХГХТГ-ын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Доктор Кари Жонстоун Монгол Улсын Засгийн газар энэхүү түншлэлд тууштай зүтгэж байгааг сайшааж: “Цагдаагийн газруудад хүүхдэд ээлтэй байр бий болгож, даван туулагч хүүхдүүдийг хамгаалах үйлчилгээг нэмэгдүүлж, салбар дундын багийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн, сургууль, олон нийтийг хамарсан урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг өргөжүүлсэн нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олсон амжилтуудын зөвхөн нэг хэсэг юм. Миний бие Монгол Улсын Засгийн газрыг ХХТКГ-ний хэрэгжүүлэгч түншүүдтэй амжилттай хамтран ажиллаж байгааг сайшаахын сацуу ирэх жилүүдэд эдгээр ололт амжилтаа бататгахыг уриалж байна” хэмээжээ. 

Элчин сайд Буанган, Америкийн Нэгдсэн Улс уг түншлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай хэвээр байгааг бататгаж, АНУ-ын хувьд Монгол Улсын нэгэн адил хүүхэд худалдаалах гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох үүрэг хүлээдэг гэдгийг онцолж хүүхэд худалдаалах гэмт хэрэг бол бидний хамтдаа тэмцэх ёстой  гутамшигт хэрэг юм гэдгийг онцлоллоо. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: