ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн 10 жилийн ой

Шуурхай
2020 оны 12 дугаар сарын 15

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй

Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн 10 жилийн ой

 

АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Фулбрайт хөтөлбөр нь үргэлжид хувьсан өөрчлөгдөж байдаг ертөнцөд хүмүүсийг хооронд нь холбож байх зорилготой. АНУ-ын засгийн газраас дэлхийн 160 оронтой түншлэн явуулж буй Фулбрайт хөтөлбөр нь олон улсын боловсрол, соёлын хосгүй туршлагыг санал болгодог.

Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн анхны Монгол сурагч 1994 онд АНУ-ыг зорьсноор хойш Фулбрайтын хөтөлбөр нь Монгол Улсад тасралтгүй 26 жилийн турш хэрэгжиж байгаа ба энэ хугацаанд АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хоёр чиглэлийн нийт 300 орчим солилцоог хэрэгжүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газраас Фулбрайтын Оюутны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг 2009 онд анх гаргаж, 2010 оны 12 дугаар сарын 15-нд хоёр тал хамтарсан хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн суурь тавигдсан ба өдгөө нийт 90 орчим Монголчуудад боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, геологи, инженерчлэл зэрэг Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон тэргүүлэх болон бусад нэн шаардлагатай чиглэлүүдээр АНУ-д магистерийн зэрэг эзэмших боломжоор хангаад байна.

Энэхүү ойг тохиолдуулан бид Боловсрол, соёлын яамны Гадаад хамтын ажиллагааны газартай хамтран 2020 оны 12 дугаар сарын 19-ны Бямба гарагийн 13 цагаас 17 цагийн хооронд тус хөтөлбөрт хамрагдагчдын суралцсан АНУ-ын их дээд сургуулуудийн танилцуулга, Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд зэрэг зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Виртуал арга хэмжээний хуваарь, дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

АНУ болон Монгол Улс нь хүний эрх, ардчилал, сайн засаглал, тусгаар байдал, энх тайван, хөгжил цэцэглэлтийг боловсрол, соёлын солилцоо болон эдгээр хөтөлбөрт хамрагдагчдаараа дамжуулан дэмжих, хамгаалах хамтын ойлголцол, нягт холбоо бүхий түншүүд билээ.

# # #