АНУ-ын ЭСЯ, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран АНУ-Монгол Улсын дипломат харилцаа үүссэний 30 жилийн ойн логог нээн танилцууллаа

Ambassador Galt and MFA State Secretary Davaasuren unveil the official logo for the 30th anniversary of U.S.-Mongolia Diplomatic Relations

2016 оны 12 сарын 23

Олон нийттэй харилцах алба
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ
pao@usembassy.mn
7007-6001

ШУУРХАЙ

12 дугаар сарын 23-ний өдөр АНУ-ын Монгол улсад суугаа Элчин Сайд Женнифер Зимдал Галт болон Гадаад Харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар АНУ-Монгол улсын Дипломат харилцаа үүссэний 30 жилийн ойн логог нээн танилцууллаа.

Элчин Сайд Женнифер Зимдал Галт болон төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нараас гадна АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион явуулсан логоний тэмцээнд ирүүлсэн 160 гаруй логоны дизайн дундаас шалгарсан бүтээлийн эзэн Ч.Алтангэрэл мөн ёслолын үеэр үг хэллээ.

1987 онд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц болон Монгол улсаас НҮБ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Нямдоо нар Төрийн департаментын хэлэлцээрийн өрөөнд гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосныг албан ёсоор тэмдэглэн бататгаж байсан билээ.