Олон нийттэй харилцах албаны ажилтнууд Ховд, Увс аймгуудад ажиллаа

ОНХА-ны дарга, Америкийн төвүүд хариуцсан ажилтан нар Access Microscholarship хөтөлбөрийн сурагчидтай уулзаж, АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах, мэргэжил сонгох талаар ярилцлаа.
ОНХА-ны дарга, Америкийн төвүүд хариуцсан ажилтан нар Access Microscholarship хөтөлбөрийн сурагчидтай уулзаж, АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах, мэргэжил сонгох талаар ярилцлаа.

2016 оны 3-р сарын 18-22-нд Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас Ховд, Увс аймгуудад ажлын айлчлал хийлээ. Аяллын баг орон нутгийн засаг захиргааны удирдлага болон мэргэжилтнүүд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Энхтайвны корпусын сайн дурынхантай уулзсан байна.

ОНХА-ны дарга МакКензи Милановски аймгуудын Засаг дарга, боловсрол, соёлын газрын ажилчидтай уулзаж АНУ-ын ЭСЯ болон аймгийн удирдлага хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ЭСЯ-аас санал болгож буй боловсрол, соёлын хөтөлбөрүүдийг танилцуулах ялдамдаа тэтгэлэгт хөтөлбөрүүддээ хөдөө орон нутгийн мэргэжилтнүүд, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх ЭСЯ-ны сонирхлыг онцлон тэмдэглэсэн. Орон нутгийн музей, номын сан, театруудаар орж, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж ЭСЯ-аас санал болгодог төсөл хөтөлбөрүүдийг мөн танилцуулсан байна.

ELF Латаша Симсийн Увс аймагт явуулсан Англи хэл заах арга зүйн сургалтын үеэр.
ELF Латаша Симсийн Увс аймагт явуулсан Англи хэл заах арга зүйн сургалтын үеэр.

Увс аймгийн боловсролын газрын хүсэлтээр Хятад улсын Ченду хотод ажиллаж буй Англи хэлний мэргэжилтэн багш Латаша Симс элчин сайдын яамны ажилчдын хамт аялж заах арга зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтыг шинээр хэрэгжиж буй Англи хэлний цөм хөтөлбөр, шинэ сурах бичиг болон сургалтад хэрэгжиж буй технологийн шинэчлэлтэй уялдуулан Увс аймагт зохион байгуулсан 1000 багшийн зөвлөгөөний үеээр зохион байгуулсан байна. Сургалтыг Ховд аймагт мөн зохион байгуулж, хоёр аймгаас нийт 200 гаруй багш нар хамрагдсан байна. Латаша Симс нь сургалт явуулахын хажуугаар Ховд хот дахь Америкийн төв дээр “АНУ-ын их дээд сургууль” сэдвээр нийтэд нээлттэй яриа хийж, их дээд сургуульд өргөдөл гаргах, сургууль сонгох, судалгаа хэрхэн хийх талаар ярьж, сонсогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд тус аяллын талаар сурвалжилж, аяллын багийнхан зурагтын ярилцлагад оролцсон байна. Элчин сайдын яамны хөтөлбөр, зорилгыг орон нутгийн иргэдэд хрүрч сурталчилсан үр өгөөжтэй аялал боллоо.