Дэд Ерөнхийлөгч Байден өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайд Чимэдийн Сайханбилэгтэй Цагаан Ордонд уулзлаа. Уулзалтын үеээр Дэд Ерөнхийлөгч Монгол улсад ардчиллын 25 жилийн ой тохиож байгаад баяр хүргээд, Афганистанд үзүүлсэн үнэтэй хувь нэмэр мөн Өмнөд Судан болоод бусад улсуудад явуулсан энхийг сахиулах арга хэмжээнд талархал илэрхийлжээ. Дэд Ерөнхийлөгч Байден болон Ерөнхий Сайд Сайханбилэг нар хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мөн ярилцлаа. Уг хэлэлцээрийн хүрээнд Дэд Ерөнхийлөгч Монгол Улс эдийн засгийн шинэчлэл хийхээр явуулж буй үйл ажиллагааг үнэлэн, дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Дэд Ерөнхийлөгч болон Ерөнхий Сайд нар угтан ирэх он жилүүдэд хоёр улс нийтлэг ашиг сонирхол дээр тулгуурласан харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх сонирхолтой байгаагаа дахин нотоллоо.