“Мөсний мөрөөр” баримтат киног Монгол хэл дээр хүргэнэ

posterАНУ- ын Элчин сайдын яам Монголын цэнгэг усны хүрээлэнтэй хамтран 2015 оны 4 сарын 22- ны 16:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Нийслэлийн нийтийн номын санд байрлах Америкийн соёл мэдээллийн төвд Жэфф Орловскийн найруулсан “Мөсний мөрөөр” баримтат киног монгол хэл дээр толилуулан үзүүлэх гэж байна. Уг кинонд фото зурагчин Жеймс Балог болон түүний багийнхан нүүрстөрөгчөөс хамааралтай болсон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг фото дүрсэд хэрхэн буулгасныг та үзэх болно.

Киноны дараагаар Монголын уур амьсгалын өөрчлөлт, усны асуудлаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэхүү нийтэд нээлттэй, үнэгүй арга хэмжээнд мэргэжилтэн, оюутан, сурагчид болон иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.