“Стартап бизнес эхлүүлэх нь” онлайн вэбинарт урьж байна! Тус вэбинараар GUST-ын Гүйцэтгэх захирал Дэвд Рөүс оролцож өөрийн бэстсэллэр “Өндөр өсөлттэй, өргөтгөх боломжтой бизнест хүрэх 25 алхам” ном болон өөрийн шилдэг туршлагуудаас хуваалцана.
Хэзээ: 2016 оны 7-р сарын 12-ны 21 цаг
Хаана: www.gistnetwork.org
GIST Онлайн хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүр дэх шинийг санаачлагч, сурган хүмүүжүүлэгч, энтрепренурч, залууст нээлттэй ба онлайн вэбинарын үеэр та оролцогчдоос өөрийн хүссэн асуултад хариулт авах боломжтой. Сар болгоны хоёр дахь долоо хоногийн Мягмар гарагуудад явагддаг GIST Онлайн хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Төрийн департамент дахь студиогоос шууд цацагддаг GIST TechConnects хэлэлцүүлэг болон GIST Guru цувралуудыг зохион байгуулагддаг. Бүх вэбинарууд архивд хадгалагдан үлддэг ба та тэдгээр материалуудыг эндээс үзэх боломжтой.