Хотжисон нь баримтат киног Монгол хэл дээр

АНУ- ын Элчин сайдын яам Smart Growth Mongolia болон Think Urban нартай хамтран 2015 оны 2 сарын 4- ны 17:30 минутаас Д.Нацагдоржийн нэрэмжит Нийслэлийн нийтийн номын сан дээр байрлах Америкийн соёл мэдээллийн төв дээр Гари Хуствитын ” Хотжисон нь” баримтат киног Монгол хэл дээр толилуулах гэж байна. “Хотжисон нь” баримтат кино нь хотын төлөвлөлт, үүнтэй холбогдолтой асуудлууд, хот төлөвлөлтийн стратегийн талаар хүүрнэх ба уг кинон дээрээс та дэлхийн шилдэг архитекторууд, төлөвлөгчид, хууль тогтоогчдыг олж харах болно.

Киноны дараагаар Smart Growth Mongolia- ын залуу мэргэжилтнүүдтэй хот төлөвлөлтийн асуудлын талаарх чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудлууд болон хэтдээ эдийн засгийн, нийгмийн болон байгаль орчны асуудлыг хэрхэн Монголын иргэд хотын зөв төлөвлөлтөөр шийдвэрлэж болох талаар хэлэлцэх болно.