АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн МУ-ын Үндэсний Баяр Наадамд зориулсан мэндчилгээ

Хэвлэлийн мэдээ
2019 оны 7 сарын 9

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын өмнөөс би долдугаар сарын 11-ний өдөр Их баяр Наадамын нээлтээ хийж буй Монголын ард түмэнд халуун баяр хүргэе!

АНУ болон Монгол Улс хүний эрх, ардчилал, хуульт ёсыг сахих нийгмийн хамтын эрмэлзэл бүхий бат бэх түншлэлийг бий болгосон. Бид өөрсдийн 32 жилийн дипломат харилцааг бахархалтайгаар эргэн харж, ирээдүйд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь гуравдагч хөршүүдийн хувьд энэхүү харилцаагаа илүү гүнзгийрүүлнэ гэж найдаж байна.

Энэхүү баярыг тохиолдуулан нийт Монголчуудад сайхан наадахыг хүсэн ерөөж байна.

***

Үндэсний Баяр Наадмын Мэндчилгээ нь АНУ-ын Төрийн департаментын цахим хуудсанд анх нийтлэгдсэн.