Фулбрайтын тухай хоёр дахь яриаг 500 гаруй хүмүүс сонирхлоо

Виктория Августин Элчин сайдын яамны хөтөлбөр хариуцсан ажилтаны хамт
Виктория Августин Элчин сайдын яамны хөтөлбөр хариуцсан ажилтаны хамт

Өчигдөр буюу 2015 оны 8-р сарын 27-ны Пүрэв гарагт АНУ-ын Төрийн албаны Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Зүүн Ази болон Номхон далайн бүсийн Фулбрайт хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хатагтай Виктория Августин Улаанбаатар хотын нийтийн номын санд байрлах Америкийн төв дээр “Фулбрайт А-Я” нийтэд нээлттэй яриагаа хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Хатагтай Виктория Фулбрайт болон АНУ-ын Төрийн департаментаас хэрэгжүүлдэг бусад солилцооны хөтөлбөрүүдийн талаар 500 гаруй үзэгчдэд яриа хийж, тэдний сонирхсон асуултуудад хариулт өглөө. Тус яриаг аль болох олонд хүргэх үүднээс Америкийн төвийн бусад өрөөнд дотоод сүлжээгээр дамжуулан давхар үзүүлсэн ба үүний зэрэгцээ ярианд оролцож чадаагүй 150 орчим хүмүүсийн асуултад Олон нийттэй харилцах албаны түр дарга ноён Ричард Робертс хариулт өгсөн.

Лекцийн үеэр энэ жил Улаанбаатар хотноо ажиллах Фулбрайтын Англи хэлний туслах багш нарыг мөн танилцууллаа
Лекцийн үеэр энэ жил Улаанбаатар хотноо ажиллах Фулбрайтын Англи хэлний туслах багш нарыг мөн танилцууллаа