АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Bloomberg-ийн Шинэ эрчим хүч ба санхүү дээд хэмжээний уулзалт дээр үг хэлнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Нью Йорк хотноо 2016 оны 4-р сарын 5-ны 21:30 минутад зохион байгуулагдах Bloomberg-ийн Шинэ эрчим хүч ба санхүү (BNEF) дээд хэмжээний уулзалт дээр үг хэлнэ.

Төрийн нарийн бичгийн дарга Керри эрчим хүчний сонголт ба уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын нягт холбоо, Парисын түүхэн гэрээнээс хойших баримтлал болон дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн хийн ялгарал багатай эдийн засагт шилжих зэрэг асуудлуудыг онцлон тэмдэглэнэ.

2008 оноос хойш BNEF-ийн Эрчим хүчний ирээдүй дээд хэмжээний уулзалт нь эрчим хүчний салбарт тулгамдаад буй асуудлуудад бизнес, санхүү болон бодлогын түвшнийхний анхаарлыг хандуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсаар байна.

Төрийн нарийн бичгийн даргын үгийг www.state.gov болон bloomberg.com сайтуудаар шууд дамжуулна. Твиттэр дээр @StateDeptLive, @BloombergNef хаягууд болон #BNEFSummit хаштагаар сүүлийн үеийн мэдээллийг мөн хүлээн авах боломжтой.