АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2014 оны Хүний эрхийн хэрэгжилтийн тухай илтгэлийг 2015 оны 6 сарын 25-ны Баасан гарагийн 23:15-д цагт Төрийн департаментын хэвлэл мэдээллийн өрөөнд танилцуулах гэж байна.
Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Том Малиновски нэмэлт тайлбар хийж, асуултад хариулт өгөх болно.
Илтгэлийг хэвлэлийн бага хурлын дараагаар буюу 00:15 минутын үед HumanRights.gov болон State.gov сайтууд дээр нийтэд нээлттэй тавих ба Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны вэбсайт дээр Англи болон Монгол хэлээр байршуулах болно.
Илтгэлийн тухай мэдээллийг:
- Facebook.com/StateDRL
- @Malinowski
- @State_DRL
- Твиттэр дээр #HumanRights тагаар авна уу.