АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2015 оны Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайланг 7 сарын 27-ны Даваа гарагийн 10:00 цагт (EDT) Төрийн департаментын хэвлэл мэдээллийн өрөөнд танилцуулах гэж байна.
Илтгэлийг хэвлэлийн бага хурлын дараагаар буюу 11:00 минутад (EDT) State.gov сайтууд дээр нийтэд нээлттэй тавих ба Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны вэбсайт дээр Англи хэлээр байршуулах болно.